Коронавирусийн халдварын тоогоор Бразил Германыг ардаа орхин дэлхийн зургаа дахь орон болов. Нийт 177 мянган Бразилчууд вирусийн халдвар авчээ.
Шинэ коронавирусийн халдварын улмаас нас барагчдын тоо 880 гарсан нь Бразилийн хоногийн дээд үзүүлэлт болжээ. Өмнөд Америкийн энэ томоохон орон нийт 177 мянган халдварын тохиолдлоор Европын Германаас түрүүлэн дэлхийн хэмжээнд зургаад орж ирлээ.
Цар тахлын үеэр халдвар авагчид болон үхлийн тоогоор АНУ жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Шинэ коронавирусийн хохирогчдын тоо наймдугаар сарын эхээр 147 мянга болно гэсэн дүгнэлт хийгджээ. CNN телевизээр Вашингтон мужийн Их сургуулийн дэргэдэх эмнэлэгийн үзүүлэлт үнэлгээний хүрээлэнгийн захирал Кристофер Мурри ярилцлага өгөхдөө ийн хэлээд хязгаарлалт, тусгаарлалтыг хэт хурдан цуцлах нь аюултай гэсэн байв.
Европт халдвар тархалтын хурдад зарим нэг доошлолт гарч ирсний улмаас хөл хорионы дэглэмийг аажмаар цуцалж эхлэв. Халдарын тоогоор дэлхийн дөрөв дэх, үхлийн тоогоор хоёр дахь нь болж байгаа Их Британи өнгөрөгч лхагва гаригаас эхлэн хязгаарлалтын дэглэмээ зөөлрүүлж эхэлсэн.
Харин коронавирусийн анхны дэгдэлт өнгөрсөн оны сүүлчээр эхэлсэн Хятадад тавдугаар сарын 13-нд хэд хэдэн халдвар гарсан Цилинь хоттой төмөр замын тээвэрлэлтэд зарим нэг хязгаарлалт тогтоосон байна.
Бразилийн дээд үзүүлэлт
Цар тахлын голомт нь Европоос Америк руу шилжиж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлжээ. Сүүлийн хоёр өдрийн дотор Америк тивийн өмнөд ба хойд хэсэгт 41.2 мянга гаруй халдварын шинэ тохиолдол илэрч, 2675 хүн өвчлөлөөр нас барсан байв. Европын үзүүлэлт энэ хугацаанд бараг 24.2 мянган халдвар, 1277 үхэл гэж бараг хоёр дахин буурсан байв.
Нийт халдварлагчдийн тоогоор Америк (1.74 сая) Европтой (1.75 сая) зэрэгцэж ирэв. Харин нас баралтын тоогоор Европ (бараг 158 мянга) Америкаас (105 мянга орчим) хамаагүй илүү явна.
Өмнөд Америкийн халдварын тархацын хурд нь Бразилид бусдаас өндөр байгаа ба зөвхөн сүүлийн хоногт 9.3 тохиолдол илрэн нийт тоо нь 177.5 мянгаас давлаа. Нас барагсдын тоо 12400 болсон байна. Сүүлийн нэг хоногт 881 хүн нас барсан нь тус орны хувьд эсрэг дээд үзүүлэлт болжээ. Бразилийн Эрүүл мэндийн яамны мэдээгээр сарын өмнө үзүүлэлтүүд нь 22.2 мянган халдвар, 1225 нас баралт гэж байжээ.
АНУ-ын мэдээ
Халдварын болон нас баралтын тоогоор дэлхийн лидер нь АНУ. АНУ болон холбооны орон нутгийн мэдээнд үндэслэн статистик гаргадаг Жонс Хопкинсийн их сургуулийн тооцоогоор тус улсад 1.36 сая гаруй халдварын тохиолдол, 82246 эндэгдэл тохиожээ.
Дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр холбооны эрх баригчдын зөвлөмжөөр Америкийн мужууд өмнө нь тогтоосон хоригийн дэглэмээ сулруулж эхэлсэн байв. Гэхдээ энэ замаар хурдтай явах нь наймдугаар сарын эхээр хохирогчдын тоог 147 мянга болгох аюултайг Вашингтон мужийн Их сургуулийн дэргэдэх Эмнэлэгийн үзүүлэлт үнэлгээний хүрээлэнгийн захирал Кристофер Мурри хэлж байна.
Тэрээр "Бид нийгмийн зай барилтыг зөөлрүүлэхээр яарч байна. Хүн үүнийг тодорхой хэмжээгээр мэдрэн гудамжинд гарч байна. Хэрэв хүмүүс амны хаалт зүүхээ болж, болгоомжлолоо мартаад ирвэл бид тест явуулах боломжоо нэмэгдүүлэхгүй бол үзүүлэлтүүд өснө хэмээн би бодож байна" хэмээн ярьжээ.
Өвчний хохирогчдын бодит тоо албаны мэдээнээс их байж болохыг мягмар гаригт АНУ-ын Конгрессийн Сенатад мэдэгдэл хийхдээ АНУ-ын Халдварт өвчин, харшлын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи хэлсэн байв.
Европын зөөлрүүлэлт
Бодит тоо ба ЭМЯ-ны албан ёсны статистик хоёрын хооронд ноцтой зөрөө байх магадлалтайг Их Британийн Үндэсний статистикийн алба (ONS) нийтлэгдсэн илтгэлдээ өгүүлсэн байна. Тэр илтгэлд тэмдэглэснээр тавдугаар сарын 1 гэхэд шинэ коронавирусийн улмаас Англи, Уэльст 34978 хүн нас барсан байв. Харин энэ үзүүлэлтэд Умарт Ирланд, Шотландыг оролцуулаад нас барагчдын тоо 38 мянгаас давлаа гэж Reuters агентлаг дамжуулсан байна. Гэтэл Британийн ЭМЯ тавдугаар сарын 1 гэхэд 27.5 мянган хүн нас барлаа гэжээ. Яамны 11-ний мэдээнд үхлийн тоог 32065 гэв.
Өнгөрсөн лхагва гаригаас эхлэн Британид тусгаарлалтын хатуу дэглэмээ бага зэргээр зөөлрүүлэн спортоор гадаа хичээллэх, автомашинаар зугаалганд явах, наранд шарах зэргийг зөвшөөрөв. Үйлдвэрийн барилга зэргийг сэрээн ажиллахыг зөвшөөрөв. Гэхдээ засаг захиргаа нь хүмүүст хандан олон нийтийн тээврийн хэрэгслээр аль болох явахгүй байхыг сануулжээ.
Мөн хорио цээрийн дэглэмийг зөрчсөн торгуулийн хэмжээг 60 фунтаар нэмэгдүүлэн 100 фунт болгожээ. Энэ нь эхний зөрчлийн торгууль ба чи дахин зөрчил гаргасан бол торгууль нь 3.2 мянган фунт болон нэмэгдэнэ. Мөн тус оронд орж ирсэн хүмүүс заавал хоёр долоо хоногийн хөл хорионд орж байх дэгтэй болжээ.
Энэ цагаар Австри ЕХ-ны улсуудас хамгийн түрүүнд хязгаарлалтыг шат дараатайгаар цуцалж байгаа анхны орон болов. Тавдугаар сарын 1-нээс гэрийн тусгаарлалтыг бүрэн цуцалсан ба бүх дэлгүүр, үйлчилгээний газруудыг нээжээ.
Зургаадугаар сард Швейцаритай хилээ бүтэн нээхээр болж байна. Австрийн канцлер Себастьян Курц Германтай хилээ нээх найдвар төгс байгаа гэнэ.
Урьдчилан сэргийлэх дэглэмийг сулруулж байгаа нь гуравдугаар сард халдвар өдөр тутмын өсөлт 40 хувь байснаа 1 хувь хүртэл буусантай холбоотой ажээ.
Цилиний орон нутгийн хэмжээний дэгдэлт
Хятадад өнгөрсөн хоногуудад орон нутгийн зургаа, гаднаас зөөгдөн ирсэн нэг тохиолдол тус тус бүртгэгдлээ.
Орон нутгийн зургаан тохиолдол нь Цилинь мужийн нэр ижил хотод гарчээ. Мужийн өөр нэг хүн вирус тээгчээр сэжиглэгдсэн ч оношлогдсонгүй. Халдвар тээгч нартай ямар нэгэн холбоотой байсан 367 хүнийг салан тусгаарлаад байна. Халдварыг тараахгүйн тулд эрх баригчид нь төмөр замынхаа хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Тавдугаар сарын 13-ны байдлаар, Хятадад бүртгэгдсэн нийт халдварын тоо 82926 болсноос 78189 хүн эмчлэгдэж, 4633 хүн нас барсан байв. Одоо тус оронд коронавирусийн 104 тохиолдлыг эрчимтэй эмчилж байгаагийн 10 хүний биеийн байдал хүндэд тооцогдож байна.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (4)