Шведийн H&M компани нь янз бүрийн үнэтэй, төрөл бүрийн бүс барааны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцасны жижиглэнгийн худалдааг эрхэлдэг юм. Мөн гоо сайхны барааг ч нийлүүлдэг. Эдгээр бүх цуглуулгыг бүтээхээр хэдэн зуун дизайнерүүд ажиллана.
H&M нь дэлхийн жижиглэнгийн худалдааны томоохон сүлжээ ба энэ салбартаа Европт тэргүүлдэг. Шведийн Эрлинг Перссон (Erling Persson) гэдэг хүн энэ бүгдийг анх 1947 онд Шведийн Вестерос (Västerås) хотхонд компаниа эхлэн байгуулжээ. Тэр нь Hennes нэртэй байсан нь шведээр “түүнийг” гэсэн үг ажээ.
1968 онд ангийн хувцас, хэрэгслийн Mauritz Widforss дэлгүүрийг Перссон худалдан авав. Түүний гол зорилго нь Стокгольм хотод газар байртай болон худалдаж буй барааныхаа төрлийг нэмэгдүүлэх явдал байлаа. Ингэж Hennes & Mauritz үүсчээ.
Далаад оны эхээр дэлгүүрийн салбар Шведэд төдийгүй Баруун Европын орнуудад нээгдлээ. Наяад оны үеэр компанийн захиргааг Эрлингийн хүү Стефан Перссон захирах болсон байна. Тэр л хямд хувцас худалдах санааг гаргасан хүн гэдэг. Тэр үед "Fashion and quality at the best price" буюу "Мода ба чанар шилдэг үнээр" гэсэн уриа гарч ирэн сүлжээ дэлхийд тарж эхэлжээ.
Өнөөдөр H&M бренд нь дэлхийн хамгийн үнэтэй зуун компанийн нэг болсон ба 2009 түүний үнэлгээг Interbrands жагсаалт 15 тэрбум доллар гэсэн байлаа.
Хэдэн арван мянган хүнийг ажлын байраар хангадаг компанийн төв байр нь Шведийн нийслэл Стокгольм хотод байрладаг юм.
Сонирхолтой баримт:
1999 онд Германд Клаудиа Шифферын оролцоотой компанийн реклам тавигдаад эхлэхэд цонхыг нь хаглаад постерийг нь хулгайлдаг сонин тохиолдол илэрчээ.
Компани албан ёсны мэдээлэл хийн рекламын компанийн дараа постерыг хүссэн хүнд нь үнэгүй тараана гэв. Үүний дараа л тэр бүдүүлэг ажиллагаа зогсчээ. Гэхдээ олны анхаарлыг татахаар санаатай зохион байгуулсан хэрэг гэж ярьдаг хүмүүс бий.
М.ЦОГТ