x

Вьетнамын амжилтын нууц: Цэргийн уриатайгаар, ганц ч хохирогчгүйгээр...

“Алтан тэрбумын” орон цар тахалд дарагдаад байхад хүн ам шигүү төдийлөн баян биш Вьетнам ганц ч хохирогчгүйгээр халдварт хатгааг хоёр удаа таслан зогсоож чадлаа. Гэхдээ албан ёсны мэдээгээр шүү. Үр дүн нь гайхмаар. Хөрш нь халдварын голомт Хятад бас дээр нь бүгд төрлөх хот сууринаа зорьсон дорнын шинэ оны үеэр коронавирусийн дэгдэлт гарсан юм. Вьетнамын амжилтын нууц юу вэ?

Шууд л Уханиас

Энэ жил Ханой Зүүн өмнөд Азийн эвслийг даргалж, НҮБ-ын АЗ-д байнгын бус гишүүнээр хуралдах ёстой байв. Гэтэл айлчлалууд, хуралдааныг болиулсан. COVID-19 нь дипломат төлөвлөгөөг нь нураасан ч Вьетнам халдвартай тэмцэх фронтод хэрхэн ялахыг үзүүлээд өглөө.

Хятадын хажууд, хил нь мянгаад км. Улс төрийн харьцаа нь энгийн биш ч гэсэн хоёр социалист орны хүмүүнлэгийн харилцаа хангалттайгаар нягт.

Өвчнийг эхлүүлсэн тэгийн өвчтөн нь шууд л Уханиас ирсэнд гайхах зүйлгүй. Нэгдүгээр сарын 16-нд 66 настай Уханийн уугуул Ли Дин Нянчаг хотод байгаа хүүгээ иргэхээр иржээ. Дөрөв хоногийн дараа том Ли халуурч түүнийг дагаад бага Ли халдвар авсан байв. Хоюулаа Хошимин хотын эмнэлэгт нэгдүгээр сарын 22-нд хүргэдлээ. Сарын төгсгөл рүү өөр гурван халдвар тээгч нисэн ирсэн байв. Хоёрдугаар сарын 1-нд 0 өвчтөн байсан буудлын ажилтан эмэгтэй өвдлөө.

Ерөнхий сайд Нгуен Суан Фук хөл хориог зарлахад зургаан өвчтөн хангалттай шалтаг боллоо. Яаралтайгаар урьдчилан сэргийлэх төвийг нээв. Хятадтай агаар, хуурай замын хилээ мөн сургуулиудыг хаалаа. Бүх хятад ажилчид, гадаадын бүх хүмүүсийг бүртгэн хоёр долоо хоногийн тусгаарлалтад оруулав. Вьетнам даяар 10 өвчтөн бүртгэгдэхэд Ханой хотын ойролцоох 10 мянган хүнтэй сууринд гурван долоо хоногийн хатуу хорио тогтоов. Хятадаас өөр ийм арга хэмжээг хаана ч аваагүй байлаа.

Бүгдийн утсан тусгай программ суулган эрүүл мэндийн байдал болон халдварын эрсдлийг бүрэн хяналтдаа авав. Хүн бүр, дүүрэг бүр, үйлдвэр бүр халдварын эсрэг цайз болон зогсохыг Ерөнхий сайд шаардсан юм.

Хоёр дахь давалгаан Европоос

Хоёрдугаар сарын сүүлчээр бүх 16 өвчтөн эмчлэгдэн эдгэрэв. Америкийн өвчнөөс урьдчилан сэргийлж хянах төв Вьетнамыг аюултай бүсийн жагсаалтаас хасан тийш нь төлөөлөгчдөө илгээн туршлагыг нь судалжээ.

Засгийн газар нь хорио цээрийг цуцлаагүй. Ийм байдал хоёр долоо хоног үргэжлээд коронавирус гуравдугаар сарын 6-нд дахин Вьетнамд Европоос орж иржээ.

Хоёрдугаар сард 29 настай вьетнам эмэгтэй эхлээд Лондонд очоод дараа нь Италийн Ломбардиар дайраад Парист очихдоо вирусийн халдвар авчээ. Буцан ирэхдээ ханиалгаж байсан ч эмчид хандалгүй гэртээ харив. Тэнд тав хоног байсны дараа нь эмнэлэгт COVID-19-тэй гэж хэвтжээ. 

Тэрээр 200 орчим хүнд халдвар тараасан магадлалтай гэж тооцон гаргаад цар тахлын хоёр дахь давалгаатай тэмцэж эхлэв. Хоёр том хотынхоо хооронд тээвэрлэлтийг зогсоолоо. Ханойд сандралдаан үүсэн гуравдугаар сарын 6-ны орой хүмүүс дэлгүүр хоршоог хоослов. Түргэн бэлтгэдэг гоймонг Оросууд хар будаагаа хоосолсон шиг л уралдан авч дуусгасан байлаа. Экспортоо хүртэл зогсоов.

Гуравдугаар сарын 22-нд өвчлөгдийн тоо зуугаас давлаа. Гадаадын хүмүүст виз өгөхөөс бүрэн татгалзаж, зоогийн газрууд, үзвэр үйлчилгээг бүрэн хаажээ. Өвчний голомтын дүүргийг цэргээр бүслүүлэн бүрэн хаав. Өмнөд Солонгосоос 200 мянган тест худалдан авчээ.

Дөрөвдүгээр сарын 1-нээс хүмүүст зөвхөн дэлгүүрт орохыг зөвшөөрч гэрийн тусгаарлалтыг сахиулжээ.

Хатуу арга хэмжээ бас л үр дүнгээ өгч 268 өвчтөний 225 нь эдгэрэв. Дөрөвдүгээр сарын сүүлчээр халдвартай хүн алга  байлаа. Вьетнам бусдад туслаж эхэлсэн юм. ОХУ, АНУ, Японд 100-150 мянган амны хаалт илгээв. Вьетнамын албан ёсны статистикт эргэлзэх хүн байгаа гэхдээ тэд хүн амыг дайчилж сурсан сүрхий орон. Халдвартай тэмцэхдээ “Цар тахалтай дайсан шиг тулалдах” уриатай байжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 1 цаг 6 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 1 цаг 15 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 1 цаг 20 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 1 цаг 21 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 1 цаг 24 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 1 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 1 цаг 28 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 1 цаг 32 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 1 цаг 34 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 1 цаг 39 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 4 цаг 52 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 5 цаг 0 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 5 цаг 3 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 5 цаг 6 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 5 цаг 8 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 5 цаг 11 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 5 цаг 12 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 5 цаг 14 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 5 цаг 16 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 5 цаг 18 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top