Коронавируст халдварын улмаас 2020 оны Каннын кино наадмыг бүр мөсөн цуцлах болсныг наадмын зохион байгуулагчид албан ёсоор мэдэгдлээ.
Харин зургаадугаар сарын эхээр кино наадмын албан ёсны хөтөлбөрт шүүгчдийн сонгосон бүтээлүүдийг зарлах юм байна. Сонгогдсон кинонуудыг Торонто, Довиль, Ангулем, Сан-Себастьян, Нью-Йорк, Бусан, Лионы кино наадмуудад танилцуулахаар болжээ.
Тус наадмыг өмнө нь онлайн форматаар зохион байгуулах боломжгүй, заавал уламжлалт хэлбэрээр зохиогдох ёстой гэж Каннын кино наадмын захирал Тьерри Фремо мэдэгдэж байсан юм.