АНУ болон Их Британийн эрдэмтэд COVID-19 хатгааг өдөөгч SARS-CoV-2 вирусийн шинэ хувиралыг илрүүлжээ.
Урьдчилсан шинжилгээгээр коронавирусийн шинэ мутацийн нэг D614G нь давамгайлж эхэлснийг тогтоожээ. Тэр нь хоёрдугаар сарын эхээр Европт тархаж эхэлсэн байна. Энэ судалгааны дүнг BioRxiv гэх хуулан хэвлэдэг порталд тавьсан ба одоогоор түүнд реценз хийгдээгүй байна.
Британийн Шеффилд хотын коронавирустай өвчтөнүүдийн тухай мэдээлэл дээр судалгааны хэсэг ажиллан вирусийн D614G мутацитай тулгарсан өвчтөнүүдэд вирус цугларалт өндөр төвшинд байгааг тогтоожээ. Дээжээс вирус их илэрсэн ч тэр нь өвчнийг хүндрүүлсэн гэх баталгааг тэд гаргаагүй байв.
SARS-CoV-2 бусад вирусаас илүү хурдтайгаар эсвэл удаан хугацаанд хувирч буй гэсэн үндэслэл байхгүй гэж эрдэмтэд хэлэхдээ SARS-CoV-2 нь илүү аюултай, халдвар хурдан түгээдэг болсон гэх талаар баталгаатай мэдээлэл байхгүйг онцолжээ. Вирусийн бүтцийн өөрчлөлтийг тогтоон судалж байх нь вакцин бүтээхэд тустай ажээ.
М.ЦОГТ