Европын орнуудыг дагаад АНУ коронавирустай холбоотой хөл хориог аажмаар цуцалж эхлэв. Гэтэл хорионы дэглэмийг цуцалснаар өвчлөлийн хоёр дахь давалгаа эхлэх магадлал их байна.
Хатуу дэглэмээ цуцалж эхэлсэн орнуудад ийм үзэгдэл түрүүчээсээ ажиглагдаж, үүнээс улбаалаад зарим орон дахин дэглэмээ сэргээжээ.
Герман хоригийн дэглэмээ хөнгөвчилсний дараа халдварын тоо нэмэгдсэнийг европын орнуудаас хамгийн түрүүнд мэджээ. Роберт Кохын хүрээлэнгийн эрдэмтэдийн мэдээлснээр хориг суларсны дараа коронавирусийн сэргэн хувилагдах хувь 0,7 байснаа 0,96 хувь хүртэл бараг нэг хувь болж нэмэгдсэн байв.
Тэр нь нэг өвчтөнөөс нэг хүнд халдвар дамжиж байна гэсэн үг бөгөөд хэрэв вирусийг хязгаарлахгүй бол дахин хувилагдах чадвар нь 2,4 эсвэл 3,3 болно гэсэн үг юм. Хоригийн зөөллөсний дараа үр дүн ямар байгааг хэлэхэд эрт ч тархалт дахин сэргэж нэмэгдэх халдварын хоёр дахь давалгааг сануулсан түгшүүртэй дохио юм.
Японы Хоккайдо хот, Сингапурт бас л ийм явдал гарсан. Хятадын шинэ оныг угтахаар Хоккайдо аралд ирсэн хятадууд халдвар авчирсан юм. Тэнд анхны тохиолдол нэгдүгээр сарын 31-нд бүртгэгдээд тоо нь өссөөр хоёрдугаар сарын сүүлчээр 66 болоход хөл хорионы дэглэм тогтоосон билээ.
Түүнээс хоёр долоо хоногийн дараа шинэ тохиолдол бараг л гараагүй юм. Ингээд мужийн захиргаа хязгаарлалтаа цуцлан хэвийн амьдралдаа орох гэж байв. Эмч нар шинэ вирусийн талаар мэдээлэл үнэхээр хангалтгүйг сануулж байсан юм. Мужийн захиргаанд үйлдвэрийн эзэд, фермерүүд дарамт үзүүлсэн байв. Ингээд Хоккайдо сургууль зарим албан газрын хоригийг үлдээгээд хязгаарлалтыг цуцалсан байлаа.
Үүний дараа аралд ротацийн давалгаа эхлэн олон хүн иржээ. Гаднаас тэднийг дагаад орж ирсэн өвчний шинэ давлагаа өмнөхөөс нь хамаагүй хүндээр туслаа. Дөрөвдүгээр сарын дундуур арлын 279 хүн өвчлөв. Сарын сүүл рүү тэдний тоо 494 болжээ. Ингээд орон нутгийн захиргаа дахиад л хориг арга хэмжээндээ оржээ.
Хоккайдогийн жишээг одоо АНУ-д давтаж, зарим мужуудыг нээж байгаа нь аюултай гэж Хоккайдогийн их сургуулийн Олон улсын факультетын декан Казүто Сүзүки хэлснийг Time сэтгүүл ишлэн бичсэн байна. Эхний давалгааг хяналтдаа авсан гэж яриад байгаа нь тайвширна гэсэн үг биш ажээ.
Коронавирусийн эхний давалгааг хурдан шуурхай арга хэмжээгээр унтрааж байгаагийнх нь төлөө Сингапурыг ДЭМБ магтаж байлаа. Тус улс хязгаарлалтгүйгээр эхний давалгааг өнгөрөөхдөө олон тооны тест явуулж тэднийг гар утсаар нь хянаж байв. Гэтэл тэдний сайтар бодсон энэ ситемд гадаадын ажилчдын дотуур байрыг мартсан том цоорхой байжээ. Тэр нь Сингапурын моделийн "сохор толбо" болж, өвчний хоёр дахь давалгааг үүсгээд байна.
Сингапур одоо тусгаарлалтын дэглэмд орж, гадаад ажилчдын байрны асуудалд анхаарч эхлэв. Тэндхийн эрүүл мэндийн шинжээчид бусад орнуудад хандан иймэрхүү алдаа гарахгүй байхыг уриалжээ.
М.ЦОГТ