Гүрж улсын ерөнхий сайд Георгий Гахария долоодугаар сарын 1-нээс эхлэн гадаадын жуулчдыг хүлээн авахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдлээ.
Тус улсын эрх баригчид хил залгаа улс орнуудтай аюулгүй хонгил бүтээн байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн Гүрж улстай хиллэдэггүй ч аялал жуулчлалын хувьд ашигтай бусад орны жуулчдыг ч хүлээн авах юм байна.
Цар тахлаас улмаас тус улсад гуравдугаар сард улс даяар онц байдал зарласан. Харин дөрөвдүгээр сарын сүүлээс хорио цээрээ сулруулж эхлээд байна.
Мөн Гүрж улс дотоодын аялал жуулчлалыг зургаадугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөхөөр болсон байна.