x

Ням гаригт ОХУ-д бүртгэгдсэн шинэ халдварын тоо 10600 давжээ

COVID-19 халдвар гарсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Ням гаригт Итали, Испани, Франц улсад нас баралт хамгийн бага /Испани 164, Итали 174, Франц 135/ бүртгэгджээ.

Испани: Тус улсад хөл хориогоо үе шаттай сулруулж эхэлжээ. Ингэхдээ эмнэлгээс гарах хүний тоо, шинэ халдварын тоо, эрчимт эмчилгээнд орох хүний тоо зэрэг эмнэлгийн байгууллагуудад ирэх ачааллыг хамгийн түрүүнд харгалзан үзнэ гэж мэдэгдсэн байна. Тус улсын хувьд 10,000 хүнд ногдох эрчимт эмчилгээний орны тоогоо 1,5-2 дахин нэмэгдүүлэх, хүнд өвчтөнийг хүлээх авах орны тоогоо 37-40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. 

Нийт 42,000 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 19 орчим хувь байгаа тухай тус улсын ЭМЯ-наас мэдээлжээ.

ОХУ: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 134 мянгаас давсан байна. Батлагдсан тохиолдлуудын тал шахам хувь нь эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй байгаа, мөн одоогийн байдлаар 1,280 нас баралт бүртгэгдээд байгаа тухай мэдээлжээ.

Бразил: Тус улсад өчигдөр 4,600 шахам шинэ тохиолдол, 275 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсын батлагдсан тохиолдлын тоо 101,000 давсан бол нас баралт 7,000 гаруй болжээ.

Сингапур: Шинээр 657 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 18,200 гаруй болсон талаар тус улсын ЭМЯ-наас мэдээлжээ.

Дөрөвдүгээр сар гарснаас хойш гадаад ажилчдын дотуур байранд голомтлон тархсан халдварыг хяналтдаа авахын тулд тэдгээр ажилчдыг дотуур байранд нь хөл хорьж, тусгаарлан шинж тэмдэг илэрсэн болон шинжилгээний хариу эерэг тохиолдлуудыг тусгайлан бэлтгэсэн байруудад нүүлгэн шилжүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

Япон: Ням гаригт 200 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 15,000-д хүрчээ. Нас баралт 549 байгаагийн 13 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 1 цаг 17 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 1 цаг 26 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 1 цаг 31 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 1 цаг 32 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 1 цаг 35 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 1 цаг 37 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 1 цаг 38 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 1 цаг 43 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 1 цаг 45 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 1 цаг 50 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 5 цаг 3 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 5 цаг 11 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 5 цаг 13 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 5 цаг 17 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 5 цаг 18 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 5 цаг 22 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 5 цаг 23 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 5 цаг 25 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 5 цаг 27 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 5 цаг 28 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top