ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусийн халдвар авсан тухайгаа мэдэгджээ.
Тэрээр “Коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнтэй холбоотойгоор би өөрийгөө тусгаарлаж, эмч нарын зааврыг дагаж мөрдөх ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа хуваарийн дагуу хэвийн явагдана. Хамтран зүтгэгчидтэйгээ утсаар болон видео хэлбэрээр холбогдож, байнгын харилцаатай байх бодолтой байна” гэжээ.
Мөн тэрээр “Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгчээр Тэргүүн шадар сайд Андрей Белоусовыг дэвшүүлэх саналтай байна” хэмээн Ерөнхийлөгч В.Путинтэй цахимаар холбогдох үедээ хэлсэн байна.
Харин Ерөнхийлөгч В.Путин түүнийг хурдан эдгэхийг хүсчээ.