Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эдийн засгийг сэргээж, сургуулиудыг нээж, иргэдээ ажилдаа явахад туслах “Иж бүрэн төлөвлөгөө”-г ирэх долоо хоногт танилцуулна гэж мэдэгджээ.
Тэрээр “Их Британид коронавирусийн халдварын тархалтын оргил үе өнгөрсөн” гэжээ.
Харин улс орондоо хоёр дахь давлагаа үүсэх эрсдэлийг бий болгож болохгүй, амны хаалт зүүх нь хөл хорионоос гарах стратегийн чухал хэсэг гэж нэмж хэлсэн байна.
Тус улсад сүүлийн 24 цагийн байдлаар халдварын улмаас нас барсан тохиолдол 674-өөр нэмэгдэж, нийт 26771 болжээ.
Их Британид нас баралтын түвшин тогтмол буурч, Үндэсний эрүүл мэндийн газар үүссэн нөхцөл байдлыг даван туулах боломжтой болсон тохиолдолд хязгаарлалтыг сулруулах аж.