Хятадын Ухань хотоос анх өнгөрөнч оны арванхоёр дугаар сарын сүүлээс гарч эхэлсэн коронавируст халдварт цар тахлын улмаас нас барсан хүний тоо дэлхий даяар 200 мянгыг давлаа.
Харин тус халдвараар өвчилсөн хүний тоо гурван саяд дөхөж байна.
Халдвар АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Их Британи, Турк улсуудад голомтлон тархаж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд манай хөрш ОХУ-д эрчимтэй тархаад буй. Өнөөдрийн байдлаар зөвхөн ОХУ-д нийт 74588 хүн халдвар авч, 6250 хүн эдгэрсэн бол 681 хүн нас барсан байна.
Нийт нас барсан тохиолдлуудын 50 орчим хувь нь АНУ, Испани, Итали улсуудад байна.
Коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо дөрөвдүгээр сарын 10-нд 100 мянгыг давсан байсан бөгөөд энэ үзүүлэлт хоёр долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд тус уушигны хатгалгааг цар тахал хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.