Тайландын аялал жуулчлал, амралтын Краби мужид агуйд амьдарч байсан орос гэр бүлийг цагдаагийнхан олж илрүүлсэн тухай Chiang Rai Times даваа гаригийн дугаартаа мэдээлжээ.
Хосууд хоёр сарын өмнө Тайландад амрахаар ирсэн ч коронавирусийн тархалтаас болоод хил хааснаар эх орондоо буцаж чадаагүй байна. Тэднийг үл таних этгээд дээрэмдэж дрон, дүрс бичлэгийн камер, хувийн бусад эд зүйлийг нь авч одсоны дараа зочид буудал нь хаагдах болж тэднийг гудамжинд гаргажээ. Оросууд хүний нутагт хандах хүн, байгууллагагүй болж асуудлыг өөрсдөө шийдэхээр Тонсаины булан дахь агуйд майхан барин амьдрах болсон гэнэ.
Цагдаагийнхан хосуудын эрүүл мэндийг нь үзүүлэхээр эмнэлэгт хүргэж коронавирусийн шинжилгээ хийлгэхэд халдваргүй гарсан байна. Тэднийг хилийн хоригоос болж эх орондоо буцаж чадалгүй Краби мужид хоригдсон гадаад иргэдийн байгаа зочид буудалд хүргэжээ.
Эх сурвалж: chiangraitimes.com