x

Ким Чен Уныг дүү нь орлоно

Японы хэвлэлүүд сүүлийн үед БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны талаар шуугих болов.

“Асахи” сонинд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны дүү Ким Ё Жон тус улсын хоёрдугаар хүн боллоо гэж мэдээлжээ. Тэгвэл “Иомиури” сонин БНАСАУ өнгөрсөн оны сүүлчээс хойш онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд тус улсын удирдагч Ким Чен Уны оронд түүний эмэгтэй дүү Ким Ё Жоныг томилохоор бэлтгэж эхэлсэн гэж БНСУ болон Америкийн эх сурвалжуудын мэдээллээс эш татсан байна.

Өнгөрсөн оны сүүлээр болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаар Ким Чен Ун хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд төрийн дээд эрхийг Ким Ё Жонд шилжүүлэх шийдвэр гаргасан гэнэ. Үүнээс хойш Хойд Солонгосын удирдагчийн дүүгийн нэр БНАСАУ-ын чухал баримт бичиг дээр гарах болсон гэж эх сурвалж мэдээлжээ. Ким Ё Жон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албыг хашиж байсан. Өнгөрсөн оны сүүлээс Төв хорооны боловсон хүчний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын хорооны нэгдүгээр орлогч даргын албан тушаалыг хаших болсон аж.

Энэ оны гуравдугаар сард түүний гарын үсэг бүхий Пьёняны Сөүл, Вашингтонтой харилцаатай холбоотой баримт бичиг нийтлэгдсэн нь Ким Жон Уны дүүгийн нөлөө гадаад бодлогын салбарт өргөжиж буйг илтгэж байна гэж “Асахи” сонин онцолжээ. Энэ сарын 11-нд Ким Ё Жоныг СХН-ын Улс төрийн товчооны орлогч гишүүнээр сонгожээ. Ким Ё Жоны нөлөө өсч буйг ахынх нь эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан байна.

Саяхан АНУ-ын мэдээллийн “CNN” агентлаг Ким Чен Уны эрүүл мэндийн байдал муудсан тухай тагнуулын мэдээллийг судалж байна хэмээн мэдээлсэн. Өмнөд Солонгосын эрх баригчид энэ талаар мэдээлэл аваагүй гэсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ мэдээллийн бодит эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Чен Уны биеийн байдал муудсан талаар баталгаатай мэдээлэл аваагүй гэжээ.

Эх сурвалж:"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 2 цаг 6 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 2 цаг 16 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 2 цаг 21 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 2 цаг 21 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 2 цаг 25 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 2 цаг 27 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 2 цаг 28 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 2 цаг 33 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 2 цаг 34 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 2 цаг 40 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 5 цаг 52 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 6 цаг 1 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 6 цаг 3 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 6 цаг 6 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 6 цаг 8 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 6 цаг 11 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 6 цаг 12 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 6 цаг 14 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 6 цаг 16 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 6 цаг 18 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top