ОХУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 4774-өөр нэмэгдэж, нийт тохиолдол 62773 боллоо. Харин халварын улмаас 555 хүн нас бараад байна.
Одоогийн байдлаар 4891 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 50 орчим хувь нь халдварын шинж тэмдэггүй буюу балархай байсан байна. ОХУ-ын нийслэл Москва хотод 1959 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Тус улсын Шуурхай штабын мэдээлснээр, Москва хотод халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 688-аар нэмэгдсэн бол манай улстай хил залгаа Буриад улсад халдвар авсан хүний тоо 167 болж нэмэгджээ.