Таны авч байгаа COVID-19 пандемийн тухай мэдээлэл аймшгийн голдуу гэхээр байгаа бол бүү ай. Бас ч үгүй гайгүй таатай мэдээлэл байгаа. Good News Network сайт дэлхий даяар ямар тааламжтай мэдээлэл байгааг цуглуулан "Топ 10"-ыг нь нэрлэжээ.
Тэдэнтэй танилцъя.
Нэг. АНУ-ын эрдэмтэд COVID-19 вирусийн эсрэг анхны вакциныг туршилтын туршилт болгон сайн дурынхан дээр үзэж эхэлжээ.
Сиэтл хотын Kaiser Permanente Washington гэх шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд корнавирусийн эсрэг боломжийн байж болох вакциныг хэдэн арван сайн дурынхан дээр туршиж байна. Тэдний анхдагч хоёр том хөвгүүний эх 43 настай Женнифер Халлер хүрээлэнгээс гараад “биеийн байдал сайн, ердийн томууны вакцин хийлгэж байгаа юм шиг байлаа” гэж мэдэгджээ. Одоо сайн дурынханд дахин шинжилгээ хийгээд тэднийг жинхэнэ коронавирусаар тарих юм.
Хоёр. АНУ-ын ликер-архины үйлдвэрт гар ариутгах бодис үйлдвэрлэн үнэгүй тарааж байна. Спиртийн үйлдвэрүүд ариутгах бодисний хомсдолтой тэмцэхэд тусалж байгаа юм.
Атланта, Портленд, ба Жоржио, Хойд Каролина мужийн хөдөөгийн заводуудад ариутгалын бодис үйлдвэрлэж эхэлжээ. ДЭМБ спиртын агуулгатай бодис гар ариутгахад тустай гэсэн юм.
Гурав. Хотуудын хөдөлгөөнд хөл хорио тогтоосны дараа агаарын бохирдол багасч байна. Хятад ба Италийн зургийг хиймэл дагуулаас авахад COVID-19 пандемид хүчтэй нэрвэгдсэн районуудад агаарын бохирдол эрс багассаныг харуулжээ. Зарим нэг мэдээгээр Хятадын агаар мандал дахь хүлэмжийн хийн хаягдал 100 сая тонноор буурсан байна. Тэр нь Чилийн жилийн хэмжээний хаягдалтай тэнцэж байна. Венецийн сувгуудад дизелийн завь явахыг зогсоосноос сувгийн ус цэвэршиж, далайн амьтад үзэгдэж эхэлжээ.
Дөрөв. Жон Хопкинсийн их сургууль өвчнөөс эдгэгчдийн дархлалын хариулт нь халдвартай тэмцэхэд туслана гэжээ.
Вирусийн халдвараас эмчлэгдсэн хүмүүсийн цус дархлалыг бэхжүүлэхэд тус болж байгааг Хятад улс зэрэг өвчний дэгдэлтийн голомтуудад өргөнөөр ашигласан нь өвчтөнүүдэд тус болсныг баталжээ.
Тав. Өмнөд Солонгост өвчний гамшиг буурлаа. Эдгэрсэн хүмүүсийн тоо шинэ өвчтөнүүдийн тооноос анх удаагаа давлаа. Гуравдугаар сард тус орон өвчний оргилд хүрээд буцаж байна.
Зургаа. Хятад түр хугацаагаар босгосон эмнэлгүүдийг цэцэрлэг болгох ажлыг эхлүүлжээ. Ухань хотод түр хугацааны 14 эмнэлгийн өмнө эмч ба эмчүүлэгчид дурсалын зураг татуулжээ.
Долоо. Австрали. Квинслендын их сургуулийн анагаахын хүрээлэнгийн эрдэмтэд тус оронд бүртгэгдсэн шинэ хоёр эм хуруу шилэн дэх өвчний голомтыг бүрэн устгасан байв. Эдгээр эмийг зарим өвчтөнүүд дээр хэрэглэсэн нь өвчнийг бүрэн устгажээ. Одоо эдгээр эмийн цаашдын судалгааг үндэсний хэмжээнд бүрэн судлах ажиллагаа үргэлжилж байна.
Найм. Uber Eats гэх Хойд Америкийн рестораны аж үйлдвэрийн 100 мянган ресторанууд хоол хүргэсний төлбөрийг гамшгийн үеэр авахаас бүрэн татгалзаад байна.
Ес. Голланд ба Канадын эрдэмтэд вирусний эмчилгээнд цөмрөлт хийснээ мэдээлэв. Тэд SARS-CoV-2 вирусийг ялган авч чадсан нь өвчнийг оношлох, эмчлэхэд ихээхэн тус болох юм. Голландчууд вирусний эсрэг дархлалын хариултыг тогтоох онолыг гаргажээ.
Арав. АНУ-д өвчний гамшгийн үеэр хүмүүс ба бизнес хоёр бие биедээ тусалж байна. Америкийн Dollar General дэлгүүрийн сүлжээ дэлгүүр онгойх цагаар ахмадуудад тусгай цаг гаргажээ. Тамирчид ба спортын багууд спортын талбайн ажилтнуудын цалинг өгөхөөр болсон байв. Түрээслүүлэгчид, авто үйлдвэрлэгчид, интернет-провайдерүүд торгуулийн төлбөр цуглуулахаа түр зогсоогоод байна. Сургуулиуд нь хүүхдүүд, айлуудад хоол тарааж байна.
М.Цогт