/Нефтийн зарим сортууд.../
Дэлхийд нефтийн олон арван төрөл байдгийг тэр болгон мэддэггүй. Тэдний хоорондын ялгаа нь зөгцгий, тараг хоёрынх шиг гэж зүйрлэхээр. Гэхдээ тэд тэдний аль аль нь “сүүн бүтээгдэхүүн” билээ.
Үнэн хэрэгтээ дэлхийн нефтийн орд бүр бусадтайгаа адилгүй өөрийн сортын нэрийг гаргадаг.
Үүний зэрэгцээ нефтийн нэг сорт нь $30 доллар байхад нөгөөгийнх нь баррель бүрдээ $50 байх жишээтэй.
Ийм ялгаа нь нефтийн нягтрал ба хүхрийн агуулгаар нь тогтоогддог. Нефть хөнгөн, хүхэр багатай байх тусам үнэ нь өндөр байна.
Зурагт сайн ба муу нефтийг дүрслэн үзүүлжээ: Сайнд нь хөнгөн, бага хүхэртэй нь орно, мууд нь хүхэр их, нягтрал ихтэй хүнд нефть орно.
Энэ бүгдийн зэрэгцээ, нефтийн боломжийн бүх агуулгаас жишгийн гурван маркийг онцолдог:
-
WTI (өнөөдрийн үнэ $33)
-
Brent ($35)
-
Dubai Crude ($37)
Эдгээр жишгүүдийн үндэс болгон нефтийн бусад маркуудын үнийг тогтоодог.
Жишээлбэл, Мексикт WTI сорттой ойролцоо агууллагатай нефть олборлож эхэлбэл түүний үнийг WTI маркийн үнийг үндэслэн тогтоож байх жишээтэй.
Жишгийн сортуудын ялгаа нь юу вэ?
Орд бүрийн нефтийн агуулга нь өөрийн байдгийг дээр өгүүлсэн. Жишгийн сортуудыг дараах ордуудаас олборлоно.
-
WTI – АНУ-ын Техас мужийн нефть
-
Brent –Их Британийн нефть
-
Dubai Crude –Дубайн нефть
Brent нефть нь дэлхийн хамгийн алдартай жишиг бөгөөд түүний нэрийг телевизээр байнга ярьж байдаг. Тэр нь нэг ёсондоо бүгд “ханддаг” “дундаж нефть юм. Дубайн нефть хамгийн сайн гэгдэнэ. Харин энэ дундаа Америкийн нефть мууд ордог.
Эндээс харахад нефтийн гүрэн Оросын ганц ч сорт жишигт алга. Оросын бүх нефть нь үнийн хувьд Brent ба Dubai сортод уягдсан байгаа.
Орост ямар сортууд байдаг, тэдний үнэ ямар вэ?
Оросын бараг бүх нефтийн 85 хувь нь Urals марк юм. Та энэ үгийг сонссон байх. Энэ нефтийг Урал, Ижлийн орчмоос олборлодог учир "Уральская" буюу “Уралын” гэсэн нэр өгчээ. Чанараар Urals нь Брентээс муу учир түүний үнээс 11 хувиар хөнгөлөлттэй зарагддаг.
Хэрэв Brent 35 доллар байгаа бол Urals нь 31 доллараар зарагдана гэсэн үг.
Мэдээ сонсож байхад энэ бүгд хэрэгтэй. Нефть нь Dubai сортод ойр Арабчууд өөрсдийн нефтийг Brent-ээс илүү үнээр, оросууд Brent-ээс бага үнээр зардаг. Оросуудын нефтийн үлдсэн хориод хувь нь бас ч тийм муу биш. Оросдоо хоёр дахь сорт нь ESPO нефть бөгөөд түүнийг Зүүн Сибириэс олборлодог.
Энэ нефть ESPO нь Дубайн нефтиэс чанараар илүү зарим онуудад Dubai Crude нефтиэс 4-5 доллараар үнэтэй зарагддаг.
Тийм нефть Орост 12 хувийн төвшинд байдаг.
Үлдсэн гурван хувийг нь басад Витязь, Сокол сортууд эзэлдэг ба тэдний чанар нь маш өндөр бөгөөд ийм нефть дэлхийд маш бага. Тэднийг Сaхалинаас олборлодог.
Мөн "Сибирийн хөнгөн" гэх сайн нефть бий. Тэр нь Орост хамгийн их бөгөөд Brent-ээс дутахааргүй чанартай, магадгүй Дубайд ч ойртож очно. Гэхдээ...
Тийм нефтийг цэврээр нь бараг худалддагүй. Түүнийг Сибириэс олборлон хоолойгоор баруун тийш шахдаг ба нефть хоолойд уралын нефтьтэй холилдон нөгөө Urals сортыг бүрдүүлдэг.
Нэг үгээр Уралын нефтийг хөнгөнтэй холихгүй бол тэр нь илүү муу чанартай, бага үнэтэй байх байжээ. Түүхий эдийн чанарыг сайжруулахын тулд нефтийг хольж байгаа учраас тэр нь Америкийн нефтээс доогуур үнэлэгдэж байна.
ARCO
Оросын бас нэг сортын нефтийг ARCO гэдэг ба түүнийг Хойд мөсөн далайн эргээс 60 км-ын цаанаас олборлож байна. Олборлолт эхлээд дөнгөж зургаан жил болж байна.
Чанараар тэр маш их хүхэртэй хүн; ангиллынх юм. Urals-аас чанараар муу. Гэтэл тийм нефть Европт эрэлттэй, тэнд түүнээс бензин зэргийн олон ашигтай бодис гаргах үйлдвэрүүд байдаг.
Орост ийм нефтийн хэмжээ маш их бөгөөд одоогоор 43 орд нээгдээд байгаа юм.
М.ЦОГТ