Ромын пап Францис Улаан өндөгний баярыг тохиолдуулан үг хэлэх үеэрээ коронавирусийн цар тахлын хямралтай тэмцэхэд эв санаагаа нэгтгэхийг дэлхий дахинд уриалжээ.
Ням гаригт Гэгээн Петрийн сүмд хүмүүс цуглаагүй хоосон байсан бөгөөд түүний үгийг шууд дамжуулан үзүүлжээ.
Тэрээр “Бид энэ цаг үед хайхрамжгүй байж болохгүй. Дэлхий нийтээрээ зовж шаналж байна. Энэ үед бид нэгдмэл байх хэрэгтэй” гэжээ.
Мөн “Дэлхий дахин сорилттой тулгарсан энэ цаг үед амин хувиа хичээж болохгүй. Цар тахлын хямрал Европын Холбоог нуран унахад хүргэж болзошгүй байна. Ядуу буурай орнуудын өрийг чөлөөлөхийг уриалж байна" гэсэн байна.
Ромын Пап Улаан өндөгний баярын үгийг сүмийн гадна цугласан олон мянган хүнд хандан хэлдэг билээ.