ОХУ-д нэг өдрийн /сүүлийн 24 цаг/ дотор коронавирусийн халдварын 1459 шинэ тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас бараад байна. Харин 118 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан талаар тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штабаас мэдээлжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 857 Москва хотод бүртгэгдсэн бөгөөд тус хотод халдвар авсан хүний тоо 6698 болжээ. Түүнчлэн Москва мужид хамгийн олон буюу 199 шинэ тохиолдол нэмэгдсэн байна.
Мөн ОХУ-ын 50 бүс нутагт шинэ тохиолдол илэрчээ.
Өнөөдрийн байдлаар Москва хотод нэг өдрийн дотор долоон хүн, Москва мужид гурав, Санкт-Петербургт хоёр, Пермийн хязгаарт нэг хүн нас барсан байна.
ОХУ-д коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 10131 болж, 698 хүн эдгэрсэн бол 76 хүн нас бараад байна.