x

ОХУ-тай хиллэдэг Сүйфенхэ хотыг тусгаарлаж, хөл хорио тогтоолоо

Ухань хот. 2020.04.08-ний өглөө

Хятад улсад гарсан Covid-19 халдварын голомт болж байсан Хубэй мужийн төв Ухань хот өчигдөр өглөөнөөс хөл хориогоо бүрмөсөн цуцалж, хотын иргэд улс дотроо төмөр зам, агаараар зорчих боломжтой болсон билээ. Арван сая гаруй иргэнтэй Ухань хотын 50 гаруй мянган иргэн шинэ коронавирусын халдвараар өвчилж, 2 гаруй иргэн амь насаа алдсан билээ.

Харин сүүлийн өдрүүдэд Ухань хотод шинээр халдвар гараагүй тул 76 хоног үргэлжилсэн хөл хориог өчигдөр цуцалж, 60 гаруй мянган иргэн хотоо орхин гарч явсан байна. Хэдийгээр нийтийн тээврийн үйлчилгээ, үйлчилгээний байгууллагууд ердийн хуваариар ажиллаж эхэлсэн боловч хотын эрх баригчдын зүгээс иргэддээ амны хаалтаа байнга зүүж, сонор сэрэмжээ алдахгүй байх, онцын шаардлагагүй бол хотоос гарч явахгүй байхыг анхааруулсаар байгаа юм.

Гэвч Ухань хотод хөл хорио цуцлагдсантай зэрэгцэн өөр бусад хотуудыг тусгаарлах ажиллагаа хийгдсээр байна. Хятад улс ОХУ-тай хил залгаа хуурай газрын боомтуудаа хааж, зүүн хойд Хэйлунжянь мужийн Сүйфенхэ хотыг “Ухань маягаар” тусгаарлаж байгаагаа өчигдөр /лхагва гаригт/ зарлажээ.

Мягмар гаригт Оросын талаас нэвтэрсэн хүмүүсийн дундаас шинэ коронавирусийн халдварын 25 тохиолдол илэрсэн нь ийнхүү шуурхай арга хэмжээ авахад хүргэсэн байна. Шинэ тохиолдлууд бүгд Хятадын Сүйфенхэ болон Оросын Пограничный хотуудыг холбосон хилийн нэвтрэх хэсгээс илэрсэн тухай China Daily мэдээлжээ.

Үүний дараа буюу лхагва гаригийн өглөөнөөс эхлэн Сүйфенхэ хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг хааж, хөл хорио тогтоон гадаад ертөнцөөс тусгаарлажээ.

Тус хотын айл өрхүүдээс сонгогдсон зөвхөн нэг хүн гурав хоног тутамд нэг удаа гадагш гарч, хоол хүнс, ойр зуурын бараа материал худалдаж авах эрхтэй. Зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх энэ хориг нь коронавирусийн тахлын анхны голомт болсон Ухань хотод тогтоож байсан дэглэмтэй ижил байгаа аж.

Хятад улс дотооддоо тархсан халдварыг амжилттай тогтоон барьж чадсан ч сүүлийн үед гадаад орнуудаас зөөвөрлөгдөн ирэх халдварын тоо нэмэгдэж байгаа нь санаа зовинох асуудал болоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 2 цаг 15 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 2 цаг 25 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 2 цаг 30 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 2 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 2 цаг 34 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 2 цаг 36 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 2 цаг 37 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 2 цаг 42 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 2 цаг 43 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 2 цаг 49 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 6 цаг 1 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 6 цаг 10 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 6 цаг 12 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 6 цаг 15 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 6 цаг 17 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 6 цаг 20 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 6 цаг 22 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 6 цаг 23 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 6 цаг 25 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 6 цаг 27 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top