x

ХХ зуунд хамгийн их гамшгийг дагуулсан гурван ЦАР ТАХАЛ

Энэ хүнд цаг үед мэдээлэл их чухал. Мэдээлэлгүй байх нь заримдаа өвчнөөс дор. Тийм хүн л өвчнөө хүндрүүлдэг. ХХ зуунд хэдэн арван сая хүний аминд хүрсэн гурван аймшгийн пандемийн тухай танилцуулхаар бэлдлээ.

Пандемия гэдэг нь "пандеми́я (грекийн πανδημία «бүх ард түмэн»)" гэх үг бөгөөд манайхаар цар тахал гэсэн байгаа нь цар хүрээтэй өвчнийг хэлж буй. 

Өнгөрсөн оны сүүлчээр хүмүүсийг шинэ төрлийн вирус ихээхэн айлгалаа. Шинэ "Covid-19" Хятадын хотуудыг эзлээд зогсоогүй, дэлхийгээр зугаалж бүхий л чиглэлд тархаж байна.

Сүүлийн өдрүүдэд эм байхгүй шинэ өвчний айдас Европ, Евроазийн  бүсэд  оргилдоо хүрлээ.

Энэ их сандралдаанаар дэлгүүрийн лангуунаас урт хугацааны хэрэглээний бараа, ариун цэврийн хэрэгслийн төлөө зодолцож хүртэл үзэв. Амны хаалтын эрэлт улсын хэмжээнд хомсдолд оров. Франц, Германд зориулагдан Хятадаас нийлүүлэгдэх гэж байсан маскийг америкчууд замд нь бэлэн мөнгөөр худалдан авсан байв. Нью-Йоркийн  маск, эмнэлгийн аппаратуудыг Калифорни бас л замаас нь авсан тухай мэдээлж байна.

Гэхдээ энэ "Covid-19"  чинь үхлийн халдварын боломжит голын их урсгалын зөвхөн нэг дусал нь юм. Үүнтэй холбоотойгоор ХХ зууны гурван хамгийн аюултай өвчний дэгдэлтийг санаж болно.

Гонконгийн ханиад (1968)

Хохирогчид: 1-4 сая

Үхлийн шалтгаан: Ханиад

Анх Хятадад 1968 онд гарч ирээд тасралтгүйгээр бараг 1970 он хүргэсэн юм. Энэ нь ХХ зууны гурван үндсэн пандемийн нэг гэгддэг. Гэсэн ч тэр хамгийн энгийн байснаас түүнийг хүн төрөлхтөн харьцангуй богино хугацаанд унтрааж чаджээ.

Пандемия нь А төрлийн вирусаар өдөөгдсөн ба түүнийг H3N2 гэж нэрлэсэн ба учир нь мэргэжилтнүүд уг томуу нь өмнөх Азийн гэх хаягтай H2N2 вирусийн хувирал гэж үзжээ.

Түүний организмд нэвтрэн хөгжих нь өмнөх хоёроос үхлийн аюулаар бага байсан ба харин маш их халдвартай байлаа. Долоодугаар сарын хоёр долоо хоногийн дотор грипп 500 мянган Гонконгчуудыг халдварлуулсан ба MPH online мэдээлснээр, тэр үеийн хотын хүн амын 15% нь байлаа. Тэндээс ханиад бүх Зүүн Өмнөд Азиар хурдтай таржээ.

Вьетнамын дайнаас эргэн Панамын сувгаар дамжин Калифорнид ирсэн цэргүүд ханиадыг авчран АНУ түүнээс дэмжин дэлхийгээр тараажээ.

Энэ ханиад нь халуурах, булчин сулруулах, амьсгалыг хүндрүүлэх асуудлуудыг гаргаж байсан ба өвчин 4-6 хоногийн дотор явагдаж байжээ. Энэ вирус ахмадууд болон хүүхдүүдэд халтай байсан юм. Өвчнийг оргил үе нь өнгөрсний дараа л илрүүлсэн гэж болно. 

Азийн ханиад (1957)

Хохирогчид: 1,2 сая

Үхлийн шалтгаан: Ханиад

Томууны H2N2 вирусийг азийн гэж цоллосон ба ХХ зууны хоёр дахь том пандемия болжээ.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн мэдээгээр томуу Зүүн өмнөд Азид 1957 оны хоёрдугаард Сингапурт эхлээд тэндээс дөрөвдүгээр сар гэхэд Гонкогт дараа нь долоодугаар сард АНУ-ын эргийн хотуудад тархжээ. Өндөр настнууд л нас барж байснаас үүний үр дагаварт онц гайхал төрөөгүй юм.

АНУ-д сургуульд яваад халдвар авсан хүүхдүүд түүнийг гэр орондоо ихээр халдварлуулжээ.

Гэхдээ энэ томуу ХХ зууны Испанийн гэх томуунаас хамаагүй бага хор хөнөөлтэй байлаа. 1957 оны тавдугаар сард вакцин бүтээгдэж, уг томууг бага дээр нь дарж чадсан юм. Халдварын оргил үе нь 1957 оны есдүгээр сараас 1958 оны гуравдугаар сарын хооронд байлаа. 1958 оны арванхоёрдугаар сард өвчин бүрэн хяналтад авагджээ.

Испанийн томуу (1918)

Хохирогчид: 50-100 сая

Үхлийн шалтгаан: Ханиад

Испанийн томуу буюу испанка нь хүн төрлөхтний түүхэнд халдвар авсан ба түүнээс болон үхсэн хүмүүсийн үнэмлэхүй тоогоор хамгийн өргөн пандеми байжээ. 1918-1919 онуудад (18 сар) дэлхий даяар томуугийн халдвар авсан хүний тоо 550 сая орчим буюу дэлхийн хүн амын 29,5% болсон байв.

Ойролцоогоор 50-100 сая буюу дэлхийн хүн амын 2,7-5,3% нь халдварын улмаас үхжээ. Эдгээр тоо нь энэ тахлыг хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй цар тахал гэдгийг хэлэх боломжийг өгч байгаа юм.

Ийнхүү халдвар авсан хүмүүсийн үхлийн төгсгөл нь тэдний 10-20% болжээ. Өвчний дэгдэлт Дэлхийн нэгдүгээр дайны сүүлчийн саруудад явагдаж богино хугацаанд дэлхийн дайны хохирогчдын тоог ардаа орхижээ.

Дайны үр дагавар, хор бохир, хагас дутуу хооллолт, цэргийн болон дүрвэгчдийн лагеруудийн хүний нягтрал нь өвчнийг гааруулсан гэгддэг.

Испанийг хамгийн түрүүнд дайрснаар энэ томуу испанийн гэсэн тодотголыг авсан гэдэг.

Гэхдээ өөр нэг хувилбараар испанийн томуугийн анхны тохиолдол АНУ-д 1918 онд бүртгэгдсэн ажээ. Өвчин хаанаас гарсан нь тодорхойгүй. Баримтаар бол пандемия 1919 хамгийн аймшгийн байдлаар төгссөн юм. Хүн өөрөө өвчний эсрэг дархлалтай болж, тэгж чадаагүй бол үхэж байлаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • albaker (77.81.167.242)
    Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 2 цаг 50 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 2 цаг 59 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 3 цаг 4 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 3 цаг 5 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 3 цаг 8 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 3 цаг 10 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 3 цаг 11 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 3 цаг 16 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 3 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 3 цаг 23 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 6 цаг 36 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 6 цаг 44 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 6 цаг 46 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 6 цаг 50 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 6 цаг 51 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 6 цаг 55 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 6 цаг 56 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 6 цаг 58 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 7 цаг 0 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 7 цаг 1 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top