Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авч гэртээ өөрийгөө тусгаарлаад байсан. Гэвч түүний халдварын шинж тэмдэг нь буурахгүй биеийн байдал нь муудсан тул өчигдөр эмнэлэгт хэвтсэн билээ.
Харин өнөөдөр түүнийг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн гэж Ерөнхий сайдын ажлын албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлжээ.
Борис Жонсон эмч нарынхаа зөвлөгөөний дагуу уг тасаг руу шилжсэн бөгөөд эмчилгээ сайн хийлгэж байгаа гэж мэдээлжээ.
Ерөнхий сайд өөрийн үүргийг “шаардлагатай тохиолдолд” түр орлон гүйцэтгэхийг Гадаад хэргийн сайд Доминик Раабаас хүссэн байна.
Мөн Хатан хаан Ерөнхий сайдын биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа гэж Букингемийн ордноос мэдээлжээ.
Одоогийн байдлаар Их Британид коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 5373 болж, халдварын 51 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.