Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон 10 хоногийн өмнө өөрийгөө шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хэмээн зарлаж гэртээ тусгаарлагдаж байсан билээ.
Өчигдөрөөс түүний биеийн байдал нь муудаж, шинж тэмдэг нь буурахгүй, тогтмол халуурч байгаа учир эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнээс улбаалан өнөөдрийн коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаарх хуралдааныг Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга хариуцаж явуулахаар болжээ.
Өдгөө 55 настай Борис Жонсон нь дэлхийн их гүрнүүдийн удирдагч нараас халдвар авсан цорын ганц хүн болоод байгаа ба түүнийг дахин шинжилгээнд хамруулж, биеийн байдлыг нь хянахаар болсон байна.
Өмнө тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мөн халдвар авч, долоо хоног гэртээ тусгаарлагдаж эдгэрээд баасан гаригт ажилдаа эргэн орсон билээ.