x

АНУ корнавирустай тэмцэхэд цэргийнхнийг оролцуулна

АНУ-д коронавирусний эсрэг тэмцэлд олон мянган цэргийн эмчийг татан оролцуулна гэж Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гаригт мэдэгджээ.

“Бид муж улсуудад туслахын тулд асар олон тооны цэрэг илгээх болно. Мянга мянган цэрэг, эмнэлгийн олон мянган ажилтан, мэргэжлийн хүмүүс, сувилагч, эмч нарыг олноор нь илгээнэ” гэж тэрбээр хэлсэн байна. Трампын мэдээлснээр, тус улсад коронавирусний халдвараар хамгийн олон хүн нас бараад байгаа Нью-Йорк муж улс руу мянган цэргийн эмч илгээх аж. 

Хамгийн сүүлийн мэдээллээр, Нью-Йорк муж улсад 2935 хүн нас барж, халдварын тохиолдлын тоо 100 мянга давжээ. Өнгөрсөн даваа гаригт тус муж улсад АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний "Comfort" хөлөг онгоц ирсэн байна. Цэргийн эмнэлгийн зориулалттай уг хөлөг онгоцыг Нью-Йоркийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор илгээсэн бөгөөд коронавирусний халдвар аваагүй өвчтөнүүдийг хүлээж авах юм.

АНУ-ын байдал

Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо АНУ-д ирэх хоёр долоо хоногт огцом нэмэгдэнэ гэж Трамп үзэж байна. Үүний зэрэгцээ тус улсад коронавирустэй хийж буй тэмцэлд ахиц гарч байгааг тэрбээр хэлжээ.

Вирус тархсан улс орнуудаас АНУ-д халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Жонс Хопкинсийн их сургуулиас хамгийн сүүлд мэдээлснээр, бямба гаригийн байдлаар АНУ-д халдвар авсан хүний тоо 300 915 болж, нас барсан тохиолдлын тоо 7826-аас 8162 болсон бол эдгэрсэн хүний тоо 9853-аас 14 459 болж нэмэгдсэн байна.

Montsame

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 3 цаг 7 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 3 цаг 16 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 3 цаг 21 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 3 цаг 22 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 3 цаг 25 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 3 цаг 27 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 3 цаг 28 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 3 цаг 33 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 3 цаг 35 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 3 цаг 40 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 6 цаг 53 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 7 цаг 1 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 7 цаг 3 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 7 цаг 7 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 7 цаг 8 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 7 цаг 12 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 7 цаг 13 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 7 цаг 15 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 7 цаг 17 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 7 цаг 18 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top