"Никитон" хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт дөрөвдүгээр сарын 3-нд буюу өнөөдөр орой 20:00 цагаас болно. “Монголдоо хайртай” аяны хүрээнд зохион байгуулж буй тэдний тоглолтод гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг урилгаар оролцож ая дуугаа өргөхөөр болжээ.
Тоглолтыг Боловсрол суваг телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.
“Никитон” хамтлаг дэлхий даяар тархаад буй COVID-19 халдвар болон Монгол орны 10 гаруй аймагт зудтай байгаа малчид, хүнд нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдад туслахаар “Монголдоо хайртай” аянд нэгдээд байгаа ажээ.
Онлайн тоглолтыг "On&Off" продакшн, “Max music entertaiment” дэмжин ажиллажээ.