Швейцарийг дэлхийн хамгийн баян, амьдрахад таатай орон гэдэг.
Швейцари улс 1850 он хүртэл Европын хамгийн ядуу орон байсан гэхэд одоо итгэхэд хэцүү. Учир нь тэр нутагт хөрс муутай, байгалийн баялаг байхгүй, ашиглахаар газар нутаг муутай байсан юм.
Хэрэг явдлыг өрнүүлсэн хүчин зүйл нь аж үйлдвэрийн хувьсгал байлаа. Мөн энд 1848 онд батлагдсан Үндсэн хууль нь чухал үүрэгтэй аж. Тэр үед байгуулагдсан холбооны улс маш их хөрөнгийг дэд бүтэц, шинэчлэл, боловсролд оруулж байсан байна.
Ядуу байсан нь хүнд хөрөнгө оруулах ёстой гэдэг рүү Швейцарийг түлхжээ. Түүнийг хийхгүй бол иргэд нь бүгд гадаадыг зорьж, улс орон нь эзгүйрэх нь ойлгомжтой байв.
Бас нэг хүчин зүйл нь дайн тулаанд оролцохгүй төвийг сахин энх тайвнаар зэрэгцэн орших бодлого болжээ. Хамгийн сүүлчийн удаа Швейцари 1847 онд байлдааны ажиллагаанд оролцсон байдаг.
Швейцари европын дайнуудаас хол байж чадсан. Швейцари төвийг сахисан бодлогоо барьснаас түүний дэд бүтэц нь бүтэн үлдсэн бол харин хөрш орнуудын дэд бүтэц нь дайнд ихээхэн эвдэрч сүйрсэн байна.
Өнөөдөр энэ оронд амьдрах зөвшөөрөл авахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй. Швейцарид амьдрах эрх авах гол зөвшөөрөл нь тэнд ажиллах эсвэл суралцах явдал болдог.
Швейцарийн банкууд нь эдийн засгийн системийг бүтээх чухал хэрэгсэл ч гэсэн тэр нь голчлох хүч биш. 2008 оны даяарчлалын хямралын дараа тэдний үүрэг, эзлэх байр нь мэдэгдэхүйцээр доошилсныг хэлэх хэрэгтэй болов уу.
Тухайн үед Швейцарийн банкууд бизнес явуулах шинэ арга руу түрэн оржээ. Тэр нь эргээд тэдний байр суурийг дэлхийн зах зээлд бэхжүүлсэн юм.
М.ЦОГТ