Дэлхий өнцөг булан бүрт цар тахлын аюулаас сэргийлж хөл хорио тогтоогоод байгаа. Энэ үед сэтгэлээ амар байлгахын тулд “Халдвар”, “Ханиад” хоёроос өөр ямар кино үзэж болохыг Collider хэвлэлийн сэтгүүлч, кино шүүмжлэгч Элли Гэммилл нэрлэн зөвлөсөн байна.
Тэрээр хамгийн шилдэг сонголт бол Брэд Питтийн гол дүрд нь тоглосон “Дэлхийн дайн Z” кино гэжээ. Түүнийхээр бол аймшигт өвчний халдварын тархалтаас болоод тавгүйтсэн сэтгэлийг тайвшруулах цор ганц кино бол энэ гэнэ.
Энэ кино нь “сюрреалист бодит байдал”-ыг жинхэнээр харуулж, үйл явдал нь яг өнөөгийн коронавирусийн дэгдэлт шиг өрнөдөг, ийм байдлаар найруулагч асуудлыг шийдсэн кино хэлсэн байна.
Сэтгүүлч бас “Үүн дээр нэмээд Брэд Питт байна. Түүнтэй байхад сэтгэл сайхан болно” гэж онцолжээ. Энэ кинонд НҮБ-ын ажилтан байсан нэг хүн үл мэдэгдэх вирусийн тархалтаас болоод өвчилсөн хүний маханд дурлагч апокалипсисуудын дунд орж ажиллаж байгаа тухай гардаг юм байна.
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин