Хятадад гэр бүл салалтын төвшин ихээхэн нэмэгдсэн гэв. Хосууд коронавирусийн улмаас тавьсан хөл хорионы үеэр хамт олон цагийг өнгөрөөн бие биенээ “сайн таних” болжээ. Хятадын гэр бүл бүртгэх товчооны мэдээгээр улс даяар салах өрөгдлийн тоо эрс нэмэгдсэн байна.
Сиана, Фужоу, бусад хотуудад хосууд салах өрөгдлөө өгөхөөр нэлээдгүй дараалал үүсгэх болсон бөгөөд зөвхөн Төв Хятадын Дажоу хотод хөл хорио тавигдсаны дараа 300 хосууд салах өргөдлөө өгчээ. Хэтэрхий их цагийг хамт өнгөрүүлсэн нь үүний гол шалтгаан болсон байж магадгүй гэж дүгнэжээ.
Шинэ төрлийн коронавирусний дэгдэлтийн улмаас Хятадад хөл хорион хатуу дэглэм тогтоож иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон юм. Уг хорио сар гаруй хугацаанд үргэлжилсэн билээ.
М.Цогт