Туркменистан улсад коронавирус гэх үгийг хэрэглэх, амны хаалт зүүхийг хоригложээ.
Учир нь тус улсын ерөхийлөгч Гурбангулы Бердимухамедов цар тахалтай холбоотой мэдээллийг хянахын тулд уг арга хэмжээг авахаар болсон байна.
Хоригт хэвлэл мэдээллийн байгууллага, сургууль, эмнэлэг зэрэг бүх салбарынхан багтсан бөгөөд энэхүү үгийг ашиглах боломжгүй болжээ.
Үүнээс гадна бие даан үйл ажиллагаа явуулж байсан цөөн хэдэн хэвлэл мэдээллийн сайтыг хаасан байна.
Туркменистан улсын иргэд цар тахлын талаар зөвхөн нэг талын мэдээлэл авч байгаа ба ерөнхийлөгч Гурбангулы олон нийтийн газарт уламжлалт эмчилгээний кармала ургамлаар май тавихыг тушаажээ.
Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын зүүн Европ ба төв Азийг хариуцсан албаны дарга Жин Кавальер "Туркменистаны эрх баригчид коронавирустэй холбоотой бүх мэдээллийг устгаж байна. Эдгээр мэдээллийг устгах нь иргэдээ улам ихээр эрсдэлд оруулна" гэжээ.
Энэхүү хоригийн дагуу гудамжинд коронавирусийн талаар ярьсан болон амны хаалт зүүсэн иргэнийг баривчлах аж.