Испани улсын гүнж Мария Тереза коронавирусийн халварын улмаас нас баржээ.
Испанийн эзэн хаан Фелип VI-ийн үеэл гүнж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Парис хотод 86 насандаа таалал төгссөн байна. Гүнжийг баасан гаригт Испанийн нийслэл Мадрид хотод оршуулжээ.
Испани, Франц улсууд аль аль нь коронавирусийн тахлын Европ тив дэх том төв болоод буй.
Шинэ коронавирус Европын зарим язгууртнуудад халдварлаад байгаа. Гүнж Мария Тереза уг халварын улмаас нас барсан анхны язгууртан болсон байна.
Одоогоор Монакогийн ханхүү Альберт, Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз нар корогавирусийн халрвар авч, тусгаарлагдаад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Испани улсад шинэ коронавирусийн халдварийн 85195 тохиолдол бүртгэгдэж, 7340 хүн нас бараад байна.
Нас барсан хүмүүсийн шарилыг хадгалах багтаамж хүрэлцэхгүй байгаа тул Мадрид хотын хамгийн том мөсөн гулгуурын талбайг шарил хадгалах газар болгоод байна.