Цар тахлын халдварын үеэр "коронавирусийг лабораторид бүтээв үү, эсвэл танил вирусийн ердийн хувирал уу? гэсэн асуулт олон хүний тархинд эргэлдэж байна.
Хүн төрөөд л вирусийн манан дунд насаа өнгөрөөдөг тухай эрдэмтэд ам булаацалдах аж. Вирус нь дэлхийн анхны амьд организм гэсэн таамаг ч бий.
Тэдний хэсэг нь нян болон хөгжиж, нөгөө хэсэг нь нянд нэвтрэн ДНК бүтээх болсон гэх. Ингэж хөгжил үүсэн хүн бий болжээ. Өнөө цагт хүн, вирус хоёр харилцан оршин тогтнох “энхийн гэрээтэй” нөхцөлд байгаа ажээ.
Харин одоо нянгийн тухай ярилцья. Гэхдээ бүгдийнх нь тухай биш хүний гараар бүтээгдсэн нэгийнх нь тухай л өгүүлье
Америкийн Ж.Крэйг Вентерын хүрээлэнд "Синтия" гэх нянг бүтээжээ. Нян өөрөө үржих чадвартай ба түүнийг Мексикийн булангийн усанд нефтийн цамхагт гарсан ослын бохирдлыг арилгахаар бүтээсэн байв. Энэ хиймэл организм түүхий нефтийг боловсруулдаг. Синтияг 2011 онд булангийн усанд тавин "ажиллагааны өндөр чадвартай"-г нь мэдэж авсан юм.
Гэтэл нэг их удалгүйгээр нян амьд организмд үйлчилж эхэлсэн ба шувуу, загасыг бөөнөөр нь мөхөөх болжээ. Мексикийн булангийн усанд орсон хүмүүс яранд баригдаж, зүдрэн байж үхэх болсон юм. Ерөнхийлөгч Обама Мексикийн булангийн усанд шумбан тэнд аюулгүй гэж харуулж байсан кадруудыг бид санаж байгаа шүү дээ. Ноён Обамад итгэхгүй байх үндэслэл байхгүйг бид мэднэ гэж ёжловол ямар бол?
British Petroleum компани асар их хохирол амссан ч амьд орчинд хохирол бага гэдэг сурталчилгаанд маш их мөнгө зарсан. Нефтийн толбыг арилгах ажилтай хүмүүс өвчилж эхлэхэд компани нь тэдэнд эмчид хандахыг хориглосон гэхээр нөхөн олговорт их мөнгө гаргасан нь ойлгомжтой.
"Эрдэмтэд синтия ба коронавирусийн хоорондын холбоог олсон" гэх яриа харин сонирхолтой
Шинэ вирус нь янз бүрийн молекулуудыг таслан нэгтгэх замаар генийн материал хуваарилах екомбинантын РНК-тай бөгөөд тэнд нь харийн нуклоидийн хэсэгтэйгээрээ онцлогтой. Вирус зарим сегметыг тоолж хувилах чадвартайг та мэдэх байх.
Биологийн шинжлэх ухааны доктор И.В.Ермакова энэ үндэслэлийг баталж байгаа видео бий. Доктор дэлхийн эрдэмтэд, Хятадын эрдэмтэд, эмч нартай мэдээллийн солилцоог идэвхтэй үр дүнтэй хийдэг аж. Түүний ажиглалт ямар байна вэ?
"Бохайн буланд (Хятад) нефть асгарсан ба түүнд синтийг оруулжээ. Тэр нянг хамгийн бага геномтой, гадаргагүйгээр бүтээсэн юм. Нянг бүтээж байхдаа тэд нян ургамал, амьтдад хэрхэн нөлөөлөхийг судлаагүй.
Мексикийн булангийн бохирдлыг арилгахад оролцсон бүгд одоо нас барсан байгаа. Бүх орнуудад синтия нянгийн тухай ярихгүй байх аман тушаал өгөгдсөн байдаг.
Нян организмд ороход 100 хувийн үхэлтэй ба тэр нь бүх эсийг идэн устгадаг ажээ. Нян загас, далайн бүтээгдэхүүнээр дамжин организмд нэвтэрч болох юм.
Хэвлэлийн мэдээгээр бол Хятадад коронагаар нас барсан анхны хүн Уханийн захаас загас худалдан авсан гэдэг. Хятадын цагаан сараар "үхлийн дэгдэлт" өндөр байсан ба хүмүүс тэр дороо нас барж байлаа. Тэгээд л энэ их сандралдаан үүссэн билээ. Энэ аюултай нянгийн тухай ярих нь өнөөдөр ч хориотой учраас бүх асуудлыг коронавируст тохлоо. Би хятадуудад тэр нянг шалгах хэрэгтэй гэж мэдээлсэн. Надад үхлийн талын мэдээлэл ирсэн. Тэнд нэгэн хятад эмэгтэйг уушги нь шүүр болж, бүх эсүүдийг нь мөхөөсөн тухай бий" гэж доктор ярьсан байв.
Хэрэв нян 3-5 хоногт үхэлд хүргэдэг бол вируст өсч үржих шаардлагатай хугацаа байгаа. Өмнө нь титэмт вирус маш тогтвортой гэж тооцогдож байсан бол Сингапурын мэдээллээр вирус хөнгөн халдвартай, хүндрэлгүй байжээ. Синтиягийн бүтцийг хуулбарласан вирус тээгчээ хэтэрхий хурдан хөнөөж байгааг ойлгосон бололтой юм. Тэр аль болохоор мэдэгдэхгүй байхаар дасахыг оролдох болно. Анхны өвчтөнүүд хурдан үхээд байсны учир үүнд байна уу?
Харин эрдэмтэд...
Асар их гранттай төслүүдийг тэд амьдралд хэрэгжүүлэх ямар их зүтгэлтэй нь бидэнд гайхал төрүүлэхээ аль эрт больсон. Тэдний ухаангүй зүтгэл, шунал ямар байдгийг бид киноноос бишгүй л харсан. Олон улсын зах зээлд хүн амьтны геномоор оролдох нь хориотой ч орон бүр үүнд өөр өөр хандлагатай... Нууц лабораториуд ч байгаа. Иймээс л эрдэмтэд бүхий л чиглэлээр ажиллаж зүтгэж байна. Өглөө нь тэр цус судлаад өдөр нь өөр лабораторид туршилт хийнэ. Орой нь улсынхаа анаагаахад цөмрөлт хийхээр зүтгэнэ... Хөрөнгө мөнгө нь зорилгоо зөвтгөх шалтгаан биш гэх үү?
М.ЦОГТ