Хэзээ нэгэн цагт дотуур хувцас зарчмын хувьд хувь хүний дотоод хэрэг гэж тооцогдож байсан юм. Эмэгтэй хүн бүрт "ГОО САЙХНЫГ БҮТЭЭЖ БАЙНА" гэж анх зарласан тэр зоригтнууд хэн бэ?
Тэд нар бол Оросын эзэнт улсаас цагаачилсан Ида болон Уильям Розенталь гэдэг гэр бүлийн хосууд юм. Нью-Йоркт тэд Maidenform-ыг анх байгуулжээ.
1950-иад оноос сэтгүүлүүдэд дотуур цагаан хувцасны реклам байрлуулах болжээ.
Энэ компани нь дэлхийн эмэгтэйчүүдийн байлдан дагуулж чадсан нь өнөөдөр ч үргэлжилж байна. Эхлээд сэтгүүлүүд дараа нь биллборд, автобуст тэдний реклам гарч иржээ. “Надад зүүдлэгдлээ...” рекламын компани нь эмэгтэйчүүдийг янз бүрийн нөхцөлд танилцуулж байлаа. Хөхний даруулгатай хатагтай нар хөгжмийн зэмсгүүд дээр тоглож, зэрлэг барууныг байлдан дагуулж, шөнийн хотоор зугаалж байлаа, тэр жилүүдэд...
Maidenform эмэгтэйчүүдийг, ер нь дэлхийг алмайруулж чадсан юм.
Мөн тэр үед бюстгалтер "сум" маш загварлаг, алдартай байлаа. Хурц үзүүртэй конус хэлбэрийн даруулга анхаарал их татаж байж л дээ. Жан-Поль Готье, Мадоннагийн тайзны чээживчийг бүтээхдээ тэндээс онгодоо оруулсан нь ойлгомжтой.
Тухайн үед "Bullet bra" даруулга нь хамгийн уйтгартай бие барьсан цамцыг ч ер бусын секси гоёл болгож байв.
М.Цогт