ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Сибирийн хүч-2" хийн хоолойн зураг төсөл, судалгааны ажил болон ТЭЗҮ-ийг боловсруулж эхлэхийг зөвшөөрсөн байна.
Энэ тухай тэрбээр "Газпром"-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
Алексей Миллер: "Газпром" компани нь Зүүн Сибирьт байгаа хийн тээврийн хүчин чадлыг Оросын Европын хэсэг дэх хийн хоолойтой хослуулах асуудалтай тулгарч байгаа. Энэ нь эргэлзээгүйгээр хоёр чиглэлд байгалийн хийн нийлүүлэлтийг хангаж, Оросын бүс нутагт хийн хангамжийн найдвартай байдлыг улам бүр нэмэгдүүлнэ" гэжээ.
"Сибирийн хүч-2" төслийн техник, эдийн засгийн урьдчилсан анализаар эдийн засгийн хувьд ашигтай, зардал багатай гэсэн эерэг дүн гарсан талаар Алексей Миллер энэ үеэр мэдээлжээ. Энэхүү хийн хоолойн нь БНХАУ-ын баруун хэсгийн зах зээлийг хангах юм.
“Газпром” компани Монголын нутгаар дамжуулан БНХАУ-руу тавих "Сибирийн хүч-2" хийн хоолой жилдээ 50 тэрбум куб.м байгалийн хий нийлүүлэх боломжтой аж. Өмнө нь 30 тэрбум куб.м байгалийн хий нийлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарч байсан билээ.
Мөн хөрөнгө оруулалтын тал дээр тус компани огтхон ч санаа зовохгүй байгаа гэжээ. “Газпром” компани нь 2020 онд хөрөнгө оруулалтын хөтөлбөртөө 1.08 их наяд рубль зарцуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: TASS.RU