x

Дэлхийн хамгийн бүтэлгүй НАЙМАН дээрэм

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн оролдлого бүр амжилттай байдаггүй, эцэст нь хуулийн хариуцлага хүлээдэг. Гэхдээ ухаангүй байдлаасаа болоод эхнээсээ бүтэлгүйтэх, инээдтэй ч гэмээр үйлдэл энэ дэлхийн муу үйлдэлтнүүдийн дунд бишгүй нэг байдаг аж.

Хамгийн бүтэлгүй хулгайч дээрэмчдийн 8 сонирхолтой, бүтэлгүй үйлдэл энэ байна.

  1. Британийн нэг банкинд өглөөгүүр нэгэн дээрэмчин орж ирээд ажилтнуудаас мөнгө нэхсэн ч бэлэн мөнгө байсангүй. Дээрэмчин ихэд уурлан санал хүсэлтийн дэвтрийг нь аван бэлэн мөнгөгүй банк байхдаа яахав хэмээн бичиж орхиод машиндаа суугаад явжээ. Энэ хооронд банкинд цагдаа нар ирээд дээрэмчнийг хол явж амжаагүй байхад нь гадна төрхөөр нь танин баривчилсан байна. Хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэг ч түүний өнөөх дээрэмчин болохыг баталснаар тэр этгээд 48 настай Жозеф Гетза гэгч болохыг баталагдаж шорон руу илгээгдсэн байна.
  2. 2011 оны аравдугаар сард нэг хулгайч зогсоол дээр байсан машинаас хоёр гар утас, тэмдэглэлийн дэвтэр хулгайлжээ. Гар утасны нэг дээр хүүхдийн порнограф зургнууд байхыг олж харсан байна. Үүнд уур нь хүрсэн хулгайч цагдаагийн газар очиж үнэнээ хэлэн, хүүхдийг ингэж ашиглаж байгаа хүмүүсийг олохыг хүсч туслахаа илэрхийлсэн байна. Гэсэн ч түүнийг бусдын машинаас эд зүйлийг нь хулгай хийсэн хэмээн баривчилсан ч цагдаагийн газар ирснийг нь хүндэтгэн ялыг нь хөнгөлж нэг сар хорих ялаар шийтгэжээ.
  3. Advance America сүлжээний нэгэн дэлгүүрт ер бусын дээрэм болжээ. Тэрээр гар буу тулган мөнгө хураагчаас мөнгө нэхсэн гэнэ. Эмэгтэй ийм зүйл бүү хийгээч, бурхан бүх хүүхдээ хайрлаж хамгаалдаг юм хэмээн уйлж эхэлжээ. Дээрэмчин эмэгтэйн үгийг сонсоод түүнтэй ярилцан түүнд гэр бүлээ тэжээхэд нь мөнгө хэрэгтэйг ойлгож. Тэгээд бууныхаа сумыг авч эмэгтэйд өгөөд ямар ч аюулгүй гэжээ. Тэгээд эмэгтэйг ариун цэврийн өрөөнд түгжиж гар утсыг нь аваад тавтын дэвсгэртээр ердөө 20 доллар аван гарч оджээ. Сонин дээрэмчнийг барьж чадаагүй байна.
  4. Пенсильваны Либерти хотод банк дээрэмдэх гэсэн нэгэн эрийг баривчилжээ. 28 настай Кристофор Аллен Кох гэгч өдрийн 11.40 цагт Citizens Northern Bank банк руу ирээд машин дотроо бараг 20 минут хүлээсэн байна. Тэрээр баг, бээлий өмсөөд гар буу барин хаалгыг нь таттал цаг 12.01 болоод банк хаалгаа барьчихсан байж таарав. Ингээд сонин төрхтэй хүн харсан банкны ажилтнууд цагдаа дуудсанаар Аллен хууль бусаар зэвсэг эзэмшсэн, банк дээрэмдэхийг завдсан хэрэгт орох нь тэр.
  5. Доод Саксонийн нэгэн айлд зэвсэглэсэн дээрэмчин орж гар буугаар асрагч, долоо орчим насны хоёр хүүхдийг нь сүрдүүлж мөнгө нэхжээ. Гэтэл хүүхдүүд асрагч эмэгтэйг тайван орхи хэмээн өөрсдийн цуглуулсан мөнгөө авчирч өгөхөд дээрэмчин үүнд уяраад тэр айлаас юу ч авалгүй гарч одсон гэнэ.
  6. Виржини мужийн нэгэн эрэгтэй банк хаахыг хүлээн доод хонгилд нь хүлээж байгаад цонхыг нь хагалж. Хагархай шилэнд шархдаж цус алдсан хулгайч гарах гэтэл бүхийл хаалга нь хаалттай байснаар бие нь муудахын эрхэнд 911 дуудсан гэнэ. Цагдаагийнхан ирж анхны тусламж үзүүлсэн ч дээрэмчнийг баривчилжээ.
  7. Америкийн Огайо мужийн Колумбус хотод гурван дээрэмчин айл ухахдаа эзэгтэйг нь айлган хамаг л үнэт зүйлсийг нь хаман авч явжээ. Төд удалгүй дээрэмчдийн нэг Стефон Бенетт гэгч тэднийд буцан ирж бүсгүйг эхнэрээ болооч гэж гуйсан гэнэ. Эмэгтэй Диана Мартинез дээрэмчнийг танин, гэрийн үйлчлэгчээ цагдаа дуудахыг хүсчээ. Ингээд дээрэмчнийг тэр дор нь баривчилж дээрмийн хэргээр шоронд илгээсэн байна.
  8. Коламбия хотноо хэсэг дээрэмчин банк дээрэмдэхээр хэдэн сарын өмнөөс бэлтгэжээ. Тэгээд ч төлөвлөсөн цаг нь болж банкинд ороод буу гарган тэнд байсан хүмүүсийг газар хэвт хэмээн сүрдүүлээд мөнгө авах гэтэл банкны салбар тэндээс аль хэдийнээ нүүгээд оронд нь мал эмнэлэг орчихсон байх нь тэр. Дээрэмчид үүнийг судлалгүй халдсан нь тэр.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR MAXWELL P.. (102.89.40.25)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 ам. доллар, амь нас, эрүүл мэндийн даатгалыг багтаасан сайн мөнгө санал болгоно. таны бөөр. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-д олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх эмч MAXWELL гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: contact@mountalverniahospitals.com Whats-app дугаар: +447463920079 Telegram: +447463920079 Хүндэтгэсэн, DR MAXWELL .P. Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC.
    2025 оны 01 сарын 04 | Хариулах
  • DR MAXWELL P.. (102.89.34.94)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 ам. доллар, амь нас, эрүүл мэндийн даатгалыг багтаасан сайн мөнгө санал болгоно. таны бөөр. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-д олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх эмч MAXWELL гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: contact@mountalverniahospitals.com Whats-app дугаар: +447463920079 Telegram: +447463920079 Хүндэтгэсэн, DR MAXWELL .P. Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC.
    2024 оны 12 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 15 цаг 39 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 15 цаг 40 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 15 цаг 53 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 15 цаг 57 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 15 цаг 59 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 16 цаг 0 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 16 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 16 цаг 7 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 16 цаг 10 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 16 цаг 27 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 18 цаг 47 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 19 цаг 5 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 20 цаг 37 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 20 цаг 39 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 20 цаг 40 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 20 цаг 42 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 20 цаг 44 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 20 цаг 48 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 20 цаг 51 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 21 цаг 0 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top