"Фантастик продакш"-ны бүтээл "37-р Точка" олон ангит кино төгсгөлийн ангийн албан ёсны онлайн нээлтээ дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хийхээр болжээ.
Онлайн нээлт хийсэн эхний гурван өдөр SkyGO-ийн хэрэглэгчид хямдралтай үнээр үзэх боломжтой бөгөөд дөрөвдүгээр сарын 10-наас хойш SkyGO болон Skymedia-гаар үндсэн үнээр нь үзэх юм байна.
Нэг кодоор тухайн захиалсан хоногтоо буюу 24 цагийн хугацаанд үзэх бөгөөд хоёр өөр төрлийн төхөөрөмжөөр үзэх боломж нээлттэй байх аж.
Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Улсын Онцгой комиссоос гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн өдрийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан билээ.
Үүнтэй холбоотойгоор, мөн үзэгч фенүүдийнхээ хүсэлтээр онлайнаар үзэх боломжийг бүрдүүлжээ.
“37-р Точка” киноны төгсгөлийн ангийг бүрэн хэмжээний уран сайхны кино хэлбэрээр бүтээсэн бөгөөд албан ёсны нээлтийг халдварын тархалтыг буурсны дараа буюу намар кинотеатрт хийхээр төлөвлөж байсан ч үзэгчдийн хүлээлт болон хорио цээрийн дэглэмийг тооцон үзэж онлайн нээлтийг анх удаа туршиж үзэж байгаа гэдгийг тус продакшныхан хэлсэн юм.
“37-р ТОЧКА” киноны төгсгөлийн ангийг үзэхийн тулд www.37tochka.mn вебсайтаас тасалбар захиалж, захиалгын кодоо SkyGO-р орж баталгаажуулснаар хаанаас ч үзэх боломжтой болох юм байна. Мөн shoppy.mn онлайн дэлгүүрээс худалдан авах боломжтой аж.
Сэтгэгдэл (1)