Кристина Макеева гэх орос эмэгтэй "Инстаграм" хуудсандаа гайхалтай гэрэл зургийн агшнуудыг оруулдаг нэгэн. Тэрээр хэдийн алдартай гэрэл зурагчин болсон ба түүний сошил хаягийг хэдэн арван мянган хүн дагадаг.
Кристина гэрэл зургийг 16 настайгаасаа сонирхож эхэлсэн бөгөөд 14 наснаасаа “Фотошоп” дээр ажиллаж сурсан байв.
Тэрээр “Эхлээд би Фотошоптой ажиллаж сураад, бага зэрэг дизайнаар оролдож үзлээ. Харин тэр нь миний ертөнцийг бүтээж эхэлсэн” хэмээн ярьжээ.
Саяхан Кристина Кенид очиж, үзэсгэлэнт байгаль, бүсгүй хүний зохицлыг бүтээжээ. Тэрээр мөн Фламинго шувууг ойроос харах хүсэлтэй байсан гэнэ.
Одоо түүний бүтээлтэй танилцъя.
М.Цогт