Өчигдөр буюу ням гаригт Казахстан улсад шинэ коронавирусийн халдварын гурван тохиолдол нэмж бүтгэгдсэнээр нийт халдварын тоо ес хүрэв.
Үүний улмаас тус улсад онц байдал зарлаж, дипломат төлөөлөгчид болон тус улсын Засгийн газрын урилгатай зочдоос бусад бүх хүмүүсийг хилээр орох, гарахыг хориглосон байна.
Казахстанд коронавирусын анхны өнгөрөгч баасан гаригт бүртгэгдсэн бол бямба гаригт зургаа, өчигдөр ес болж нэмэгджээ.
Мөн Казахстан улстай хөрш Узбекистан улсад өчигдөр халдварын анхны тохиолдол илэрсний дараа хилээ хаасан байна. Франц улсаас ирсэн тус улсын иргэнээс Covid-19 вирусийн халдвар илэрсэн ажээ.
Узбекистаны Засгийн газар бүх шатны сургуулиудыг гурван долоо хоногийн хугацаанд хааж, олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглосон бөгөөд өнөөдрөөс /гуравдугаар сарын 16/ эхлэн олон улсын агаарын тээвэр, автозамын тээврийг зогсоох шийдвэр гаргажээ.
Өнгөрөгч баасан гариг хүртэл коронавирусийн халдваргүй хэмээн дэлхийн газрын зурагт цагаанаар тэмдэглэгдэж байсан төв Азийн таван “стан”-аас хамгийн олон хүн амтай Казакстан, Узбекстанд халдвар тархаж эхэллээ хэмээн Associated Press мэдээлсэн байна.