x

Мария Шукшина: “Мөнгөлөг нарсан ойд”

Нэр: Мария Шукшина (Maria Shukshina)

Овог: Васильевна

Төрсөн өдөр: 1967 оны тавдугаар сарын 27 (52 нас)

Төрсөн газар: Москва

Өндөр: 180 см

Жин: 65 кг

Зурхайн тэмдэг: Ихрийн гэр

Дорнын зурхай: Хонь

Карьера: ОХУ-ын жүжигчдийн 465-рт эрэмбэлэгддэг

Мария Шукшина

Бага нас ба гэр бүл

Мария нь Оросын нэрт зохиолч, жүжигчин Василий Шукшин ба жүжигчин эмэгтэй Лидия Федосеева-Шукшина нарын том охин юм. Мөн түүнд  эх нэгтэй том эгч Анастасия (1960 онд төрсөн, эцэг нь жүжигчин Вячеслав Воронин), дүү Ольга нь нар бий. Эгч, дүү хоёр ааш зангаар тэс өөр. Чимээгүй, төвлөрсөн, ичимхий талдаа ээжийгээ дуурайсан гэж Мария өөрөө ярьдаг. Ольга нь түргэн хурц зантай, “бид хоёр их зөрөлддөг” гэж тэр хэлжээ.

Мария Шукшина эцэг, эх, дүүгийн хамт

Маша нэг настайдаа анх дэлгэцэнд гарчээ. Түүнийг “Хачин хүмүүс” кино түүвэрт тоглуулсан байв. Сергей Никоненкогийн найруулсан “Хотын дээрх шувууд” кинонд тэрбээр зургаан жилийн дараа дахин тогложээ.

“Хачин хүмүүс” кинон дээр

Түүнийг долоон настайд нь эцэг нь өнгөрчээ. Ээж нь карьераа үргэлжлүүлж, аялан тоглолт байнга хийж байсан учир охид нь эрт бие даан амьдарч сурцгаажээ.

Мария Шукшина хүүхэд ахуй ба өнөөдөр

Хүүхэд байхдаа Мария Шукшина жүжигчин болохыг хүсч байсан ч ээж нь түүнд “Хэрэв аз тохиолдвол, найруулагч нөхөртэй бол. Тэгвэл л тэр чамайг кинондоо тоглуулна. Хэрэв үгүй бол, чи ажилгүй, цаг үргэлж л стресст байна” гэж хэлжээ. Ээж нь ингэж хэлсний дараа бүсгүй арай тогтвортой мэргэжлийг сонгон Морис Торезийн нэрэмжит гадаад хэлний дээд сургуульд суралцжээ.

"Насны нөхөр" киноны хэсэг

Анхны дүрүүд

Дээд сургуулиа дүүргээд Мария Шукшина  хэдэн жил англи, испани хэлний орчуулагч-нарийн бичгийн даргаар (хожим тэрбээр герман, франц хэл сурчээ) ажиллан, жолоочийн курс төгсч, мөн компьютерийн болон  хэрэг хөтлөх мэргэжилтэй болсон байна. Дараа нь биржийн брокераар ажиллажээ. Гэсэн ч “мах цусны” эрмэлзлээ дарж чадаагүй байна. Ингээд бүсгүй 1990 онд Евгений Марковскийн “Насны  нөхөр” кинонд тоглосон байдаг.

Карен Шахназаровын 1995 онд найруулсан “Америкийн охин” киноны Эннийн дүр Мариягийн гол бүтээлийн нэг юм. Энэ уянгын драмд  америк баяныг даган нөхрөө (Владимир Машков) орхиж, охинтойгоо Америк явсан хүйтэн сэтгэлтэй сайхан хатагтайн дүрийг бүсгүй бүтээсэн байдаг.

Мария Шукшина “Америкийн охин” кинонд

Петр Тодоровскийн “Ямар гайхамшигтай тоглоом бэ” кинонд бас л иймэрхүү дүрийг тэр гаргасан байдаг. Энд тэрбээр нэг ангийнхнаа дотоод яаманд “матдаг” бүсгүй болжээ. Дараа нь Владимир Борткогийн “Цирк шатлаа, алиалагчид таран зугтав” (1998) кинонд тогложээ.

"Намайг хүлээ"

Мария Шукшина 1998 онд “Чамайг хайж байна” (хожим түүнийг  “Намайг хүлээ” нэртэй болгожээ) гэсэн сэтгэл хөдөлгөсөн хөтөлбөрийг Игорь Квашагийн хамт хөтлөх болсон юм. Мария энэ хөтөлбөрт орсноо дурсахдаа “Телевизид ажиллах санал шууд л дөрвөн ч сувгаас ирээд гэнэтийн болж байлаа. Эхлээд “Хоёулаа” гэсэн ток-шоунд туршигдаад тэнцэв. Гэтэл ОРТ-оос санал ирээд ард түмэнд ойр тэр нэвтрүүлэгт түүнийг  туршилгүйгээр авахаар болжээ. Тэр нь Марияд таалагдаж бүсгүй сонголтоо хийсэн гэж ярив.

Мария Шукшина "Намайг хүлээ" нэвтрүүлэгт 16 жил ажилласан байна

Тэр нь үзэгчдэд их таалагдсан ба Мария энэ нэвтрүүлгээс “Зовлон бусдынх биш” гэдэг энгийн үнэнийг ойлгож авсан гэдэг. Тэрбээр 2014 онд нэвтрүүлгээ орхисон ба энэ талаар янз бүрийн цуу яриа их гарч байв. Тэрээр үүнээс болж сэтгэл гутралд орж байжээ.

Кинондоо эргэн орсон нь

Мария Шукшина  2001 кинематографт гурван жилийн завсарлагын дараа эргэн ирээд “Жишгийн хос” гэсэн олон ангит кинонд сэтгүүлчийн дүр бүтээжээ. Дүр нь жижигхэн, Армен Джигарханянаас тэр ярилцлага авсан байна. Дараалаад өөр олон ангитуудад тэр тоглов. “Хүмүүс ба сүүдэр: Хүүхэлдэйн театрын нууц” (үзэсгэлэнт эмэгтэй Лариса Стрелецкая), “Илбэчны адал явдал” (тачаангуй, үйлийн лайтай шулам  эм Катерина), “Хайрт Маша Березина”-д (загварын агентлагийн захирал Екатерина Круглова) дүрүүд бүтээжээ. Харин “Брежнев”  олон ангитад Шукшина эмнэлгийн сувилагч бөгөөд Леонид Ильичийн сүүлчийн шохоорхол Нина Коровякова гэдэг эмэгтэйн дүрийг бүтээжээ.

Залуу Мария Шукшина “Хайрт Маша Березина” цувралд

Түүний баатрууд нь хүчтэй зан ааштай янз бүрийн эмэгтэйчүүд болсон юм.

Мария Шукшинагийн өндөр нь 180 см

Догшин эмээгийн гарт хүүгээ өгөөд хувийн жаргал хөөсөн ээжийн дүр “Плинтусийн ард намайг нутаглуулаарай” киногоор олонд дурсагдан үлдсэн юм.

2009 оны “Террористка Иванова” киноны дүрийг ч сайн бүтээжээ. Мундаг бизнесменээс болж хүү нь олдмол эрүүл мэндийн бэрхшээлтэй, нөхөр нь урьдчилан хоригдох төвд нас барсан эмэгтэй өшөө авч эхэлдэг.

“Намайг аваад яваач” олон ангитад тэр бас л сэтгэлд буусан дүрийг бүтээжээ. 2013 онд үзэгчдэд  нэртэй найруулагчийн эхнэр байгаад дараа нь саальчин болсон (“Ирж буй нас”) энгийн эмэгтэй дүрээр Мария үзэгчдэд ихээхэн таалагдсан байна. Дүрээ бүтээхийн тулд үнээ сааж сурчээ.

Зэрэгцээд “Суурин” олон ангит драмын зураг авалтад орж байлаа. Гайд өртсөн охиноо аврахаар гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэж байгаа эхийн дүрд тэр тогложээ.

2014 оны олон ангитад тэр цагдаагийн офицерийн дүрд тогложээ.

Хувийн амьдрал

Мариягийн амьдрал өөрийнх нь бүтээсэн дүрүүд шиг “цэвэр цэлмэг” шиг байж чадсангүй. Мариягийн анхны нөхөр нь нэг ангийн оюутан Артем Трегубенко байв. 1989 онд тэдний анхны охин төрсөн ба удалгүй гэр бүл салжээ.

Мария Шукшина охины хамт

Мария 1995 онд үлэг гүрвэлийн үзэсгэлэн дээр санамсаргүй Касаткинтай тааралдсан ба тэд сургуулиа дурсан ярилцсан байлаа. Тэгээд тэдний  хайр сэтгэл бадарчээ. 1998 оны арваннэгдүгээр сард тэдний хүү төрсөн ба их удалгүй тэд гэрлэлтээ бүртгүүлжээ.

Зүүнээс: Артем Трегубов, баруунд нь: Алексей Касаткин Мария ба Анягийн хамт 

Мария Алексей хоёр дөрвөн жил хамт амьдраад бас л салав. Нөхөрт нь жүжигчний мэргэжил таалагдсангүй хар, шар их байлаа. Нэг ой хагастай Макар хүүгээ нуурын эргийн коттежид  асрагчийн хамт үлдээн Мария гадаадад зураг авалтад явжээ. Үүний дараа хадам ээж нь ачаа “хулгайлуулсан” гэх дуулиан гарган цагдаагийн тусламжтайгаар түүнийг “чөлөөлж” багагүй дуулиан мандуулсан нь гэр бүлийг салгажээ.

Хүү Макарын хамт

2000-аад оны дундуур хуульч, бизнесмен Борис Вишневский Марияг эргүүлж байв. Удалгүй тэдний ихрүүд Фома, Фока хоёр төржээ. Бизнес нь унан тэдний амьдрал савлуур мэт явсаар эцэст нь Вишнеский ч мөн түүнийг орхив. Ихрүүд нь эхтэйгээ үлджээ.

Мариягийн гурав дахь нөхөр хөвгүүдийнхээ хамт. Мария хүүхдүүдээ чандаар хүмүүжүүлдэг.

Мария Шукшина одоо

2017 онд эцгийнх нь драмыг  “Русская песня” театр тавихад Мария Шукшина тайзнаа гарчээ. “Улаахан улаагана минь” (“Морин улаагана”) кинонд 43 жилийн өмнө эхийнх нь бүтээсэн Люба Байкаловагийн дүрийг тэр тайзнаа амилуулжээ.

Мария Шукшина эх Лидия Федосеева-Шукшинагийн хамт

Тэр жилийн өвөл нь наяад онуудын тухай “Мөнгөлөг нарсан ойд” олон ангит кино гарч, гол дүрд нь Мария гол тогложээ.

«Мөнгөлөг нарсан ойд» киноны хэсэг

Мөн энэ үеэр Мария Нэгдүгээр сувагт шинэ нэвтрүүлэг хөтлөхөөр болсон байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 16 цаг 45 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 16 цаг 46 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 16 цаг 59 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 17 цаг 3 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 17 цаг 5 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 17 цаг 6 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 17 цаг 9 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 17 цаг 13 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 17 цаг 16 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 17 цаг 33 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 19 цаг 53 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 20 цаг 11 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 21 цаг 43 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 21 цаг 45 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 21 цаг 46 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 21 цаг 48 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 21 цаг 50 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 21 цаг 54 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 21 цаг 57 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 22 цаг 6 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top