БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан гадаад иргэдийн дотор монгол улсын хоёр иргэн байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлээд байна.
Тодруулбал, mnews.joins.com сайтад “БНХАУ-ын 38, АНУ-ын 7, Монголын улсын 2 иргэн Коронавирусnaн халдвар авсан нь батлагдлаа гэж бичсэн байна. Нийтдээ гадаадын 60 иргэн халдвар авсан гэжээ.
Одоогоор, тус мэдээлэлд Эрүүл мэндийн яамаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Халдвар авсан гадаад улсын иргэдийг торуулбал, Хятад 38 хүн, АНУ 7 хүн, Монгол 2 хүн, Вьетнам 2 хүн, Аргентин 2 хүн, Австрали 2 хүн, Тайланд 2 хүн, Польш 1 хүн, Япон 1 хүн, Индонез 1 хүн, Узбекстан 1 хүн, Малайз 1 хүн тус тус байна гэжээ.
БНСУ-д Монгол улсын 49 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байна.
Сэтгэгдэл (1)