Австрали улсын Дотоод хэргийн сайд Питер Даттон коронавирусийн халдварын шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь эерэг гарчээ.
Энэ тухай сайд Даттон өөрийн твиттер хуудсаараа мэдэгдсэн байна.
Тэрээр “Өглөө сэрэхэд би өндөр халуунтай байсан. Бас хоолой өвдөж байсан учир эрүүл мэндийн газартай яаралтай холбоо барьсан. Өдрийн цайны үеэр шинжилгээний хариу эерэг гарсан гэж сонссон” гэжээ.
Түүний биеийн хэвийн байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэж тусгаарлагджээ.
Өнөөдрийн байдлаар Австрали улсад коронавирусийн халдварын 120 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.