Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софидоос коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул гэр бүлийн хамт тусгаарлагдсан.
Тэгвэл Софидийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ.
Энэ талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэмерон Ахмад мэдээллээ.
Канадын Ерөнхий сайдын эхнэр саяхан Их Британиас ирсэн бөгөөд лхагва гаригийн шөнө “бага зэрэг халуурч, ханиадны шинж тэмдэг" илэрсэн байна.
Харин Ерөнхий сайд Трюдод өвчний шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал сайн байгаа боловч тэрээр гэртээ 14 хоног тусгаарлагдах юм байна.