АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан энэ зун болох Токиогийн Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулахыг санал болгожээ.
Тэрээр олимпийн наадмыг хойшлуулах тухай санал гаргасан анхны төрийн тэргүүн болов.
Ингэснээр тэр ерөнхий сайд Абэ Шинзогийн нөхцөл байдлын эсрэг авч буй арга хэмжээ, хичээл зүтгэлд том цохилт өглөө.
Дональд Трамп "Олимпын тэмцээнүүдийг хоосон цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулснаас хойшлуулах нь илүү зөв шийдвэр" гэжээ. Мөн тэрээр Олимпын наадмын зохион байгуулалтын талаарх Японы Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэнэ гэдгээ илэрхийлсэн байна.
XXXII дахь зуны Олимпын наадмын галт бамбарыг асаах ёслол Грекийн Олимпиа хотноо өчигдөр болсон билээ.
Энэ үеэр Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах "Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо хүнд нөхцөл байдал тулгарсныг үл харгалзан наадмыг амжилттай зохион байгуулах үүрэг амлалтыг өгсөн" гэжээ.
Токиогийн Олимпын наадмыг ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд зохион байгуулахаар товлосон юм.
Япон улс болон Олон улсын Олимпийн Хороо наадмыг цуцлах, хойшлуулах талаар огт яригдаагүй, төлөвлөгөөний дагуу явагдана гэж мэдэгдсээр байгаа билээ.