Канад улын Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний эхнэр Софи нарт коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажлаа хийхээр шийджээ.
Энэ талаар түүний албан ёсны төлөөлөгч мэдээлсэн байна.
Ерөнхий сайд Трюдогийн эхнэр Их Британиас саяхан ирсэн бөгөөд лхагва гаригийн шөнө “Бага зэрэг халуурч, ханиадны шинж тэмдэг" илэрсэн байна. Түүнд коронавирусийн халдварын шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь удахгүй гарах аж.
Харин Ерөнхий сайдад өвчний шинж тэмдэг илрээгүй тул өдөр тутмын ажлаа үргэлжлүүлэн хийхийг эмч зөвлөжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Трюдо хэд хэдэн уулзалтаа цуцалж, тэдний заримтай нь утсаар ярихаар болсон байна.
Одоогийн байдлаар Канад улсад 103 хүн халдвар авч, нэг хүн нас барсан байна.