x

Халдвар судлаач эрдэмтэд КОРОНАВИРУСИЙН тархалтын судалгааг гаргажээ

БНХАУ-ын халдвар судлаачдын судалгаагаар “Covid-19” нь 30 минут хүртэл хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах боломжтой нь тогтоогджээ. Мөн тухайн гадаргын онцлог, төрөл, орчны температураас шалтгаалан гадаргуу дээр харилцан адилгүй хугацаанд амьдрах чадвартай аж.

Тухайлбал, уг вирус цельсийн 37 хэмийн орчинд шил, бөс даавуу, төмөр, хуванцар, цаасан гадаргуу дээр 2-3 хоног амьдрах боломжтой байна. Мөн хүний биеэс ялгарч буй шингэн болон өтгөнд 5 хүртэл хоног амьдрах чадвартайг судлаачид анхааруулж байна.

Судлаачид 01 дүгээр сарын 22-ний өдөр Хунань мужид 48 суудалтай, хот хоорондын нийтийн тээврийн автобусанд гарсан халдвар хэрхэн тархасан талаар дараах зураглалыг гаргасан байна. Халдвартай иргэн болон бусад зорчигч автобусанд суух үедээ амны хаалт хэрэглээгүй байсан бөгөөд цонхнууд нь бүгд хаалттай байжээ. 

Улаан – халдвар тараагч.

Шар - Халдвар авсан хүмүүс.

Цэнхэр – халдвар авсан боловч шинж тэмдэг илрээгүй хүн.

Ягаан - Халдвартай иргэн автобуснаас бууснаас хойш 30 минутын дараа автобусанд сууж халдвар авсан хүн. 

Судалгааны дүнд битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгаа нь тогтоогдсон байна. Халдвартай хүн автобусанд сууснаас хойш нэг ч хүнтэй яриагүй бөгөөд түүнийг автобусанд байх үед 7 хүнд вирус халдварласан байна.

Түүнчлэн халдвар тээгч автобуснаас буусны дараа ч вирус тухайн орчинд үлдэж, халдвар тархаж байжээ.

Халдвар тээгч тухайн автобуснаас буун дараагийн автобусанд сууж явах үед түүнээс 4.5 метрийн зайд сууж явсан 2 иргэн халдвар авсан бөгөөд 2 сарын дунд үе гэхэд анхны халдвар тээгч нийт 13 хүнд вирус тараасан байжээ.

Гэвч уг судалгаанд зарим зүйл тодорхойгүй үлдсэн бөгөөд халдвартай иргэнтэй зэрэгцэн сууж явсан хүмүүс халдвар аваагүй нь сонирхол татаж байгаа аж.

Судалгааны дүнд үндэслэн Хятадын эрх баригчид, эрдэмтэд иргэддээ дараах зөвлөмжийг өгч байна:

  • Амны хаалт тогтмол зүүх, гараа байнга угааж, хувийн ариун цэвэр чанд сахих;

  • Автобус, онгоц, машин зэрэг битүү орчинд байхдаа амны хаалт тогтмол зүүх;

  • Гараа угааж цэвэрлээгүй үедээ нүүр, ам болон биеийн бусад хэсэгт гараараа хүрэхгүй байх;

  • Олон нийтийн үйлчилгээний газруудад савх, халбага хэрэглэхгүй байх;

  • Олон нийтийн газар тамхи татахыг хориглож, тамхины цэгүүдийн тоог багасгах;

  • Нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг өдөрт 1-2 удаа хийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 4 цаг 58 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 5 цаг 8 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 5 цаг 13 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 5 цаг 14 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 5 цаг 17 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 5 цаг 19 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 5 цаг 20 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 5 цаг 25 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 5 цаг 27 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 5 цаг 32 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 8 цаг 45 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 8 цаг 53 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 8 цаг 55 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 8 цаг 58 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 9 цаг 0 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 9 цаг 4 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 9 цаг 5 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 9 цаг 6 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 9 цаг 9 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 9 цаг 10 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top