x

Коронавируийн тархалт хамгийн багадаа зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ

Шинэ төрлийн коронавируийн /COVID-19/ халдварын тархалт хамгийн багаар бодоход зургадугаар сар хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж буйгаа БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооны шинжээчдийн тусгай комиссын тэргүүн Жун Наньшань хэлжээ.

Тэрээр “Өнөөдөр дэлхийн улс орнуудад тархаад байгаа энэ халдвар хамгийн багаар бодоход зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Цаашлаад коронавирусээс үүдэлтэй уушгины хатгалгааг дахин дэлгэрүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллах явдал гол асуудал болно” гэжээ

Үүнээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүлийг хамгаалах салбарын онц байдал хариуцсан гүйцэтгэх захирал Майкл Райан коронавирусийн тархалтыг зун гэхэд дуусна гэхэд магадлал тун бага, найдах хэрэггүй гэж мэдэгдсэн.

“Энэ вирус ханиад шиг зун гэхэд үгүй болно гэдэг худал найдвар. Ийм байгаасай билээ гэж найдаж байгаа ч, ингэвэл ёстой хувь заяаны бэлэг болно. Харамсалтай нь ийм болно гэдэг ямар ч үндэслэл бидэнд алга. Тэгэхээр коронавирустэй одоо л тэмцэх хэрэгтэй, өөрөө аяндаа устана гэж найдах хэрэггүй” гэж Майкл Райан CNBC телевизээр ярьсан байна.

Үүнтэй холбогдуулан ДЭМБ улс орнуудыг халдварын тархалттай хүчээр тэмцэхийг уриалсан юм. Одоо Орос зэрэг хэд хэдэн оронд коронавирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон зөвлөгөөн дээр Засгийн газрын орлогч Татьяна Голикова эх орны эрдэмтэд шинэ халдварын эсрэг эм бүтээх явцыг түргэтгэхээр ажиллаж байгааг мэдээлсэн. “Бидэнд ийм шинэ төрлийн вакцин бүтээх өөрийн гэсэн график төлөвлөгөө бий. Бид аль болох түргэн энэ эмийг гарган авах ажлыг хурдасгах ямар л боломж байна түүнийг ашиглахыг эрмэлзэж байна” гэж тэр мэдэгдсэн юм.

Новосибирск муж дахь холбооны эрдэм шинжилгээний “Вектор” төвийн мэргэжилтнүүд ийм эм гарган авахын тулд таван чиглэлээр, вакцины 13 хувилбараас сонгон ажиллаж байгааг Т.Голикова хэлсэн. Ийм вакцин гарган авахаар ажиллаж байгаа Хятадын эрдэмтэд зарим хэсгийн клиник туршилтыг дөрөвдүгээр сард эхэлнэ гэж БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооны дэргэдэх Анагаахын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төвийн захирал Жэн Жунвэй хэлсэн байдаг.

АНУ-д коронавирусийн эсрэг эм бас бэлтгэж байгаа. Шинэ вакцин гарган авах ажил хурдтай, тун сайн урагшилж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг Fox News хэвлэл дамжуулсан. Америкийн эрдэмтэд мөн өөрийн Хятадын түншүүд шигээ дөрөвдүгээр сараас эхлэн шинэ бэлдмэлээ хүн дээр туршаад эхэлнэ гэж АНУ-ын халдварт өвчин, харшлын Үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи телевизийн CNBC сувагт ярьсан байна.

Хүрээлэнгийн захирал бас эмээ лабораторийн хулгана дээр турших явцад дархлалын тогтолцоо хариу үйлдэл үзүүлж байсан, ийм болохоор шинэ вакцин коронавирусийн эсрэг амжилттай нөлөөлнө гэж хэлсэн.

Одоо хүрээлэнгийнхэн шинэ вакцинаа хүн дээр туршихын тулд эрх зүй, хэм хэмжээний асуудлаа боловсруулж байгаа гэнэ. Оросын Ивановскийн нэрэмжит вирус судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн энэ бүхнээс үүдээд коронавирусийн эсрэг вакцин зургадугаар сарын сүүлч гэхэд бүрэн бэлэн болно гэж мэдэгдэж байгаа юм.

“Вакцин бүтээхээр бүхий л хөгжилтэй орнууд ажиллаж байгаа ч энэ бол цаг хугацаа шаардсан ажил. Вакциныг аль болох хурдан, ген-инженерийн аргаар бүтээж болно. Энэ бол хоёроос гурван долоо хоног. Гэхдээ хорогдуулж болохгүй дундын зай, хугацаа гэж бий. Мэдээж эмээ хохиролгүйгээр турших ёстой. Тэгэхээр туршилтыг амьтан дээр явуулна” гэж тус хүрээлэнгийн профессор Михаил Щепканов “Известия” сонинд ярьсан байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 6 цаг 7 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 6 цаг 16 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 6 цаг 21 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 6 цаг 22 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 6 цаг 25 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 6 цаг 27 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 6 цаг 28 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 6 цаг 33 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 6 цаг 35 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 6 цаг 40 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 9 цаг 53 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 10 цаг 1 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 10 цаг 3 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 10 цаг 7 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 10 цаг 8 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 10 цаг 12 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 10 цаг 13 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 10 цаг 15 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 10 цаг 17 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 10 цаг 18 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top