“Токио-2020” зуны XXXII-р олимпын наадам цуцлагдвал Японы эдийн засаг 7.8 их наяд иен буюу 74.2 тэрбум ам.долларыг алдаж болзошгүй хэмээн мэдээлжээ.
Тус улсын “Nikko Securities” санхүүгийн компани судалгаа хийжээ. Судалгаагаар шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын улмаас олимпын наадмыг цуцлах эсвэл хойшлууах нь Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1.4 хувиар бууруулах үзүүлэлттэй байна гэжээ.
Мөн энэ онд Япон компаниудын орлого 24.4 хувиар буурна гэж үзжээ.
Ирэх долоодугаар сар гэхэд коронавирусийн халдварын тархалт бүрэн зогсож чадахгүй бол олимпын наадам цуцлагдана гэдэгт “Nikko Securities” компани итгэлтэй байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Япон улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 1198 болж, халдварын улмаас 12 хүн нас бараад байна.
Өнгөрсөн онд Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.15 их наяд ам.долларт хүрч байсан юм.