x

Итали улсад хөл хорионы дэглэмийг зөрчвөл гурван сар хоригдоно

Сүүлийн 24 цагийн байдлаар Хятад улсад коронавирусийн халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас баржээ. 

Тус улсад халдвар авсан хүний тоо буурч байна гэж Хятадын эрүүл мэндийн хороо мэдээлжээ. 

Одоогийн байдлаар зөвхөн Хятад улсад халдвар авсан хүний тоо 80735 хүрч, 3119 хүн нас барж, 58600 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна. 

Харин Итали улсад халдвараар нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 133 нэмэгдэж, нийт 366-д хүрчээ. Халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 25 хувиар нэмэгдэж, нийт 7375 тохиолдол бүртгэгджээ.

Итали улсын эрх баригчид халдвар дэгдээд буй Умард хэсгийн мужуудад хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

Италийн хөл хорио тогтоосон 14 мужуудад спортын бүх тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулахаар болж, дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл хөл хориог сунгажээ.

Тус улсын хөл хорио тогтоосон мужуудад жуулчдын ихээр очдог Милан, Венеци зэрэг хотууд багтжээ.

Мөн бүхий л үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан бөгөөд иргэдэд аль болох гэртээ байх шаардлага тавьж, хөл хорионы дэглэмийг зөрчвөл гурван сар хоригдох шийтгэл хүлээлгэхээр болжээ.

Өнөөдрийн 10 цагийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 83 орон илэрч, 109965 хүн халдвар авч, халдварын улмаас 3824 хүн нас бараад байна.

Итали улсад халдварын дэгтэлд огцом нэмэгдэж, халдварын тохиолдлоор Хятад улсын дараа эрэмблэгдлээ. 

Харин Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 7313 хүрч, өнөөдөр 51 дэх нас бараад байна. 

АНУ-д 547 халдварын тохиолдол бүртгэгдэж, 21 хүн нас баржээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 5 цаг 59 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 6 цаг 8 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 6 цаг 13 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 6 цаг 14 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 6 цаг 17 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 6 цаг 19 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 6 цаг 21 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 6 цаг 25 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 6 цаг 27 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 6 цаг 32 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 9 цаг 45 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 9 цаг 53 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 9 цаг 56 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 9 цаг 59 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 10 цаг 1 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 10 цаг 4 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 10 цаг 5 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 10 цаг 7 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 10 цаг 9 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 10 цаг 11 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top