Шинэ коронавирусийн тархалтттай холбоотойгоор олон улсын томоохон уулзалт чуулган, спортын тэмцээн уралдаан цуцлагдсаар байна.
ОХУ-д Санкт-Петербург хотын Эдийн Засгийн Чуулган өнөөдөр шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс чуулганыг цуцалснаа мэдэгджээ.
ОХУ-ын Шадар сайд Андрей Белоусов Санкт-Петербург хотод жил бүр зохион байгууллагдаг Олон Улсын Эдийн засгийн чуулганыг цуцлаж буйг мэдээлжээ. Энэхүү чуулган нь зургаадугаар сарын 03-06 хооронд Санкт-Петербург хотод зохион байгуулагдах товтой байжээ. Уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин удирдан явуулахаар бэлтгэж байжээ.
Санкт-Петербург хотын чуулган нь ОХУ-ын бусад орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх чухал үйл явдлуудын нэгд зүй ёсоор багтдаг юм. Оросын ард иргэд болон чуулганд оролцогчдын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүднээс эдийн засгийн чуулганыг цуцалсан байна.