Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барж, АНУ-ын нийт эндэгдлийн тоо 11 хүрлээ.
Калифорни мужид нас барсан хүн нь архаг хууч өвчтэй, өндөр настан байсан ба түүнийг өнгөрсөн сарын 11-21-ний хооронд Сан францискогоос Мексик хүртэл аялсан “Princess” хөлгөөр зорчихдоо халдвар авсан гэж тус мужын мэргэжилтнүүд таамаглажээ.
Харин нас барсан хүмүүсийн 10 тохиолдол нь Вашингтон мужид байгаа юм.
АНУ-ын хамгийн их хүн амтай хотуудын нэг болох Нью Йоркид халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдсээр байгаа ба халдвар илэрсэн хүмүүсийн, хөрш зэргэлдээ айлаас нь мөн коронавирус илэрч байгаа нь сэтгэл түгшээж байгаа юм.
Одоогийн байдлаар АНУ-ын 13 мужид халдварын нийт 80 тохиолдол шинээр бүртгэгдээд байна.
Өмнөд Солонгос, Итали, Иран зэрэг улсуудад коронавируус эрчимтэй тархаж байгааг мэдээлсээр байна. Харин сүүлийн гурван өдрийн дотор Франц улсад коронавирусийн тохиолдол 285 хүрчээ.
Энэ талаар Францын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Ж.Саломон мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (1)