Хятадын тэрбумтан, интернет худалдааны “Алибаба” группыг үүсгэн байгуулагч Жак Ма коронавирусийн халдвар хурдацтай тархаж буй улсуудын нэг болох Япон улсад нэг сая ширхэг амны хаалт хандивлажээ.
Энэ үйлдлээ тэр "Хятад улсад коронавирусийн халдвар оргил үедээ хүрч байхад тусалж байсны хариу" гэсэн байна. Хятадад халдвар оргил үедээ хүрч байхад Япон улс тэдэнд 125 мянган ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэгслээр тусалжээ.
Нийт 49,4 тонн жинтэй амны хаалтыг тээвэрлэсэн Хятадын “China Eastern Airlines” компанийн онгоц өчигдөр Токиод газардсан байна.
Эх сурвалж: Strait Times