Корона буюу титэмт вирусийн тухай мэдээний урсгалд бүгд айдас төрүүлэхээр биш гэмээр мэдээнүүд бас бий. Түүгээр бол халдвар авахгүй боломжийг сахих хэд хэдэн нөхцөл байгаа ажээ.
Ингээд...
Сайн биш мэдээгээр, коронавирусийн халдварыг зөвхөн амьсгалын замаар ч биш, ахуйн замаар шууд контактаар, бас ялгадсаар /шээс, хөлс гэх мэт/ авч болох аж. Вирус нь ялгадас дээр амьдрах чадвартай гэж тогтоогджээ.
Энэ бүгдийг тусгаарласнаар халдварын тархалтыг тогтоож болох аж. Автомат ус сувгийн сүлжээ бараг байхгүй шахуу учраас халдвартай хүний ялгадас хотын муу усны сүлжээ рүү орж вирус амьдарна гэсэн үг. Хотын муу ус цэвэрлэх төхөөрөмжид цугларч байгаад цэвэрлэгдсэний дараа задгай гол усанд асгагдан зайлуулагддаг. Гол усанд шумбаад коронавирус авахгүй гэсэн баталгаа бас л ховордож байна.
ГЭХДЭЭ! Үүгээр зүйл дуусахгүй: Том хотуудын усан хангамж нь тэр задгай уснаас авагддаг...
Ингэхлээр крантны усыг заавал ч үгүй буцалгаж хэрэглэх ёстой болж байна.
Сайн мэдээ: Халдвар авсан хүн бүр өвчлөхгүй байгаа. Нэг үгээр бидний дархлаа түүнийг барих чадвартай аж. Бидний үүрэг бол тэр дархлалаа бэхжүүлэх.
Вакцин бүтээгдэж байгаа, гэхдээ түүнд олон асуудал тулгарч байна.
-
Вакцин бүтээхэд цаг хугацаа хэрэгтэй
-
Вакциний сөрөг үр дагавар ямар байх вэ? Энэ тодорхойгүй.
-
Коронавирус, бусад вирусууд шиг хурдан хувирч олон өсвөрийг үүсгэх байх. Тэр бүгдэд нь вакцин байх болов уу? Энэ бас мэдэхгүй асуудал...
М.Цогт